Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна, дээд зиндааны 45 башёд түрүүлсэн дээд амжилтын эзэн Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар төлөвлөж байгаа талаар Японы хэвлэлүүдэд бичжээ.

Тэрбээр өмнө нь Токиогийн олимпийн дараа зодог тайлахаа  мэдэгдэж байсан бөгөөд Япон улсын иргэний ёсоор сүмогоос зодог тайлсны дараагаар өөрийн гэсэн дэвжээтэй болох юм.

Сүмогийн ертөнцөд нэрээ мөнхөлсөн домогт аварга маань өдгөө 36 настай бөгөөд олон рекорд эвдэж улмаар амжилтаа ахиулсаар ирсэн юм.