Н.Болортуяа
11 сарын 28, 2023
Харвардын их сургуулийн элсэлтийн комиссоос эцэг эхчүүдэд хандан дараах нөхцлүүдийн зөвхөн нэгийг л хангасан бол хүүхдээ Харвардад сургаад хэрэггүй хэмээн зөвлөлөө.

1. Таны хүүхэд гэрийн ажил хийж чадах уу
Жил бүр Харвардын их сургуулийн дотуур байранд шинээр ирсэн оюутнуудад угаалгын машин хэрхэн ажиллуулах тухай хэн нэгэн тусгайлан зааварчлах хэрэг гардаг. Учир нь тэнд хэзээ ч хувцсаа угааж үзээгүй хүүхдүүд очих нь элбэг гэнэ.
Хар бор ажил бүү хэл, гэр орны аар шаархан ажил ч хийж үзээгүй, аав ээжээрээ хамаг юмаа хийлгэж, бөөцийлүүлсээр байгаад арилгасан сонгино шиг болсон, айлын эрх цагаан гартнууд олноороо ирдэг.
Тиймээс Харвардынхан том сургуульд сурснаар гэнэт мундаг хүн болж амьдралаа авч явах биш, ажил хийж сурснаар хоолоо олж иднэ гэдгийг маш сайн ухамсарласан хүүхдүүдийг л хүлээж авна гэдгээ илэрхийлсэн.

2. Харвардад сурах нь хэний хүсэл вэ?
Олонх эцэг эхчүүд өөрсдөө тэр сургуульд сурч чадаагүй учраас өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд хүүхдээ сургах гэж хүчилдэг.
Яг үнэндээ Харвардын их сургуульд өөрийнхөө чин хүслээр биш аав ээж нь л хүссэн учраас сурч байгаа хүүхдүүд олон бий. Нэгэнт тэдний туйлын зорилго биш байсан учир сургуулиа төгссөн ч анкетан дээр нь Харвардын төгсөгч гэснээс өөр гялтайх зүйлгүй жирийн л нэгэн болдог байна. Тэр бүү хэл Харвард төгссөн халамжаар амьдрагчид ч бидний дунд бий.
Тиймээс хүүхдээ Харвардад ор гэж шахахаасаа өмнө хүүхэд чинь үнэхээр хүсэж байгаа эсэхийг нь лавлах хэрэгтэй.

3. Харвард соёлыг дагаж чадах уу?
Харвардад тэнцээд орсон ч зарим хүүхдүүд төд удалгүй сургуулиа орхисон байдаг. Ийм жишээ амьдрал дээр олон бий. Энэ нь хувийн шалтгаан, гэнэтийн өөрчлөлт гэхээсээ илүү тэдний дотоод мөн чанар, хувь хүний зан төлөв нь Харвардын соёлтой нийцэхгүй байснаас болдог.
Нөхөрлөл үгүй мэт цаг наргүй өрсөлдөөн, бусдаас илүү гарахгүй ч ядаж л хоцорчихгүй юмсан гэсэн сэтгэлзүйн дарамт, өндөр ачаалал, хүмүүсийн хүйтэн хөндий инээмсэглэл, чамин хээнцэр дүр эсгэлт зэрэгтэй нүүр тулах үе тэдэнд ирдэг.
Тиймээс бусдын нүдэнд “зиндаархаж” харагдахын тулд Харвардад өөрийгөө зохиомлоор нийцүүлэх биш, Харвардын соёл өөрт чинь яг таг нийцэж байвал тийш зүглэх тухай бодох хэрэгтэй.

4. Бидэнд “хүн” л хэрэгтэй. Бид жинхэнэ хүмүүсийг л хайж байна
Орчин цагт хүүхдүүд хүнийг ойлгох, энэрэн хайрлах, уучилж өршөөх, чин сэтгэлээсээ туслах, бусдын зовлонг өөрийн мэт хүлээн авах зэргийг мэдрэх нь улам л багассан.
Гэтэл Харвардын зорилго бол хүнийг хүн чигээр нь үлдээх, жинхэнэ хүмүүсийг төрүүлж гаргахад оршдог. Тиймээс сэтгэлгүй онц сурлагатнуудыг битгий илгээ. Тэртэй тэргүй таазанд тулсан голч дүн, бие биенээс нь ялгахын аргагүй өндөр оноотой хүүхдүүд л бидэн рүү зориглож өргөдлөө илгээдэг.
Бид тэднийг хүлээж авахгүй, харин нийгэмд тустай, бусдын төлөө юу хийж чадсанаа, ирээдүйд юуг хийж чадахаа илэрхийлж чадсан тийм л хүүхдүүдийг Харвард хүлээж байгаа”хэмээн Харвардын их сургуулийн элсэлтийн комиссын төлөөлөл өгүүлсэн.
Хэрэв дээрх зөвлөмжийн нэг нь ч болов танд танил санагдаж байвал хүүхдээ сургах эсэх тухай дахин нэг бодоод үзэхэд гэмгүй.
Тэмдэглэл хөтөлсөн
Н.Болортуяа
Кэмбриж, Массачусетс
Харвардын Их Сургууль
2023 он 3 сарын 31
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.37] ・ 2024.01.24 Хариулах
Сайн байна уу, маш хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа :) Энэ мэдээллийн талаар дэлгэрүүлж судлах гэсэн юм аа, мэдээллийн эх сурвалж нь юу юм бол?
Зочин [192.82.66.101] ・ 2024.01.22 Хариулах
Гэтэл харвардын соёлыг очиж харахаас өөрөөр мэдэж чадахгүйшд?
Зочин [202.126.94.165] ・ 2024.03.28 Хариулах
Exactly!
Зочин [202.126.89.167] ・ 2023.11.30 Хариулах
Худлаа инээсэн, сайхан ярьсан тагнуулч л бэлтгэдэг байх.
Зочин [202.55.188.117] ・ 2023.11.30 Хариулах
Харвард бол төсвийн хулгайч эх орноосоо урвагчидийг бэлддэг сургууль юм...
Зочин [202.9.46.136] ・ 2024.02.15 Хариулах
What no
Зочин [66.181.186.96] ・ 2023.11.30 Хариулах
Vnen юм ярьж БНА даа төгсөөд хөдөөгийн сургуульд багшлах нь Харвардад сурсантай ялгаагү
Зочин [103.57.95.179] ・ 2023.11.28 Хариулах
Манай сургуулиуд ч бас ийм шалгуур гаргамаар юм. Нэг л их эрдэм ном ярьсан, ажилгүй дээрээ сэтгэлгүй улс олон болж байна
Зочин [103.212.117.23] ・ 2023.11.28 Хариулах
Bid ger buleesee avahuulaad tsetserleg surguuliin nasand gol 6-12 nas hurtel huuheded Hun bolohod ni anhaarah heregtei baylagiig Hun l buteeh bolohoos baylag huniig buteehgui Mongolig Mongol hun l hogjuulne
Санал болгох
1 Г.Өнөрсайхан: Боловсролын хоцрогдлын балаг, гайг үр хүүхдүүд маань үүрнэ гэдгийг мартаж болохгүй
2 Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг "Алтан гадас" одонгоор шагналаа
3 О.Цэцэгбал: Хүүхдээ ханиад хүргэнгүүт эмнэлэг рүү гүйх шаарлагагүй
4 COP17 ХУРЛААС МОНГОЛД ЮУ ҮЛДЭХ ВЭ?
5 “Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө түншилнэ”
Холбоотой мэдээ
Нийгэм
6-9 дүгээр ангийнхан ирэх долоо хоногт цахимаар хичээллэнэ
Л.Дэлгэрмаа ・ 12 сарын 05, 2025
Чанартай боловсролыг дэмжих
С.Гандэлгэр: Сэтгэл зүйгээ бэлдэж чадсан хүүхэд идэвхитэй, амжилттай сурдаг
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 08 сарын 29, 2024
Нийгэм
ХЭҮК нь СӨБ болон бага боловсролын сурах бичгүүдэд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын агуулга тусгагдсан эсэхэд дүн шинжилгээ хийнэ
Н.Жавхлан ・ 02 сарын 26, 2025
Ном
Өсвөр насны хүүхдүүдээ үр дүнтэй чиглүүлж ИРЭЭДҮЙД БЭЛДЭЦГЭЭЕ!
Peak.mn ・ 02 сарын 21, 2025
Нийгэм
Монгол хэл, бичгийн шалгалтад 10,11 дүгээр ангийн сурагчид өөрийн хүсэлтээр орох боломжтой боллоо
Н.Жавхлан ・ 02 сарын 20, 2025
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.