Буяндэлгэрийн Мөнхчимэг
02 сарын 20, 2024
Бид "Уурлах уу, учирлах уу" буландаа үе тэнгийнхний дээрэлхэлтийн сэдвийг хөндөн цувралаар хүргэж байгаа билээ. Энэ Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх журам, хөтөлбөрийн ач холбогдолын талаар Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөрийн захирал Г.Оюунжаргал, АШУҮИС-ийн багш, сэтгэл судлаач Т.Жаргалсайхан, АШУҮИС-ийн багш Г.Золжаргалан нартай ярилцлаа.
үе тэнгийн дээрэлхэлт хоёр хүүхдийн л асуудал биш. Сургуулийн хэмжээнд анхаарах ёстой
Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөрийн захирал Г.Оюунжаргал:
-Хүүхдээ дээрэлхэлтэд өртөж байсныг мэдсэн эцэг эхчүүд ихэнхдээ "Миний хүүхдийг тэр дээрэлхсэн хүүхдээс хол суулга, нөгөө анги руу шилжүүлээд өг эсвэл тухайн хүүхдэд л хариуцлага тооцоод өгөөч " гэх зэргээр аминчхан шийдвэр гаргах гээд байдаг.
Гэтэл дээрэлхэлт гарч байгаа нь сургуулийн хэмжээний асуудал. Тухайн сургууль цаашдаа үүнд илүү анхаарч, урт хугацааны бодлоготой хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй.
Үүнд эцэг эхчүүд санал зөвлөмжөө өгч, оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй.
Бичлэг үзэх:
Дээрэлхэлт гэдэг санаатайгаар давтамжтай, биеэр илүү том, өөрийгөө хүч илүү гэж мэдэрсэн хүүхдүүдээс "манлайлал тогтоох" маягаар гардаг үйлдэг. Хүүхдүүдэд үүнийг буруу зүйл, сөрөг үр дагавартай юм шүү гэдгийг ойлгуулж, таниулах шаардлагатай.
Үүний дараагаар тухайн дээрэлхэлт үйлдэж байгаа хүүхдийг урлагаар, спортоор эсвэл сайн хичээлээр нь хөгжүүлж эерэг манлайлал руу шилжүүлэх бүрэн боломж бий.
Нөгөө талаас дээрэлхэлтийг харсан, хамт байсан хүүхдүүдийг ч анхаарах хэрэгтэй.
Тэдгээр хүүхдүүдийн сэтгэл зүй, зан байдал нь өөрчлөлт орсон байдаг. Тэгэхээр үе тэнгийн дээрэлхэлт гарсан сургууль бүх сурагчдад, багш нарт зориулсан хөтөлбөр бэлтгэх нь үр дүнтэй байдаг
Тухайлбал манай Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс сургуульд зориулсан арга зүйн хөтөлбөрүүдийг боловсруулсан.
Энэ хөтөлбөр нь нэгдүгээрт хүүхдэд бусдыг сонсох, сэтгэл хөдлөлөө таньж мэдэх, шийдвэр гаргах, гээд заавал эзэмшүүлэх ур чадварыг олгоход чиглэсэн. Ийм ур чадваруудыг хүүхэд насанд хүрсэн хойно олж авах биш, бүр бага ангиас эхлээд багшийнхаа үйлдэл, хөдөлгөөн, нийгмийн харилцаанд оролцож байгаа бүхий л явцдаа үе тэнгийнхэндээ харилцахдаа эзэмшиж байдаг.
Амьдралын наад захын ур чадвартай хүүхэд өөрийн зорилгоо аль эрт тодорхойлчихно.
Зорьсон зорилготойг, юу хийхээ мэдэж байгаа хүүхдүүд юун тэр дээрэлхэлт үйлдэх, түүнд оролцох сонирхолгүй, хэн нэгнийг дээрэлхэх талаар ямар ч ойлголтгүй байдаг.
Тэгэхээр хүүхэд тэрхүү ойрын, дундын, холын зорилгоо тодорхойлоход нь сургууль хамгийн анхны бөгөөд итгэмжит туслах нь байх ёстой.
Сургууль дээр үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын зураглал гаргадаг л даа. Энэ нь хүүхэд хамгааллын бодлогод тусгаснаар эрх сургуулиуд эрх зүйн хүрээнд ажиллах үндэслэлүүд нь бүрэн бий болчихсон байгаа.
Урьдчилан сэргийлэх түвшинд бол урт хугацааны бодлого сургалтын хөтөлбөр хэрэгтэй.
Зохион байгуулалтын зураглал гаргахдаа сургуулийн захирлаар ахлуулсан хүүхэд хамгааллын баг ажиллана. Энэ багш хүүхдийн хөгжил оролцоог хариуцсан нийгмийн ажилтан, анги удирдсан багш, эцэг эхийн зөвлөл байна. Мөн хүүхдүүдтэй холбоотой шийдвэр гаргах гэж байгаа тул сурагчдын зөвлөлийн төлөөлөл байх ёстой.
Эхлээд хүүхдүүдээс санал аваад дээрэлхэлт үйлддэг цэг, ямар төрлөөр явагдаж байгаа зэрэг нөхцөл байдлын үнэлгээгээ гарна. Үүний дараа сургалтынхаа хэрэгцээг гаргаж ирэх боломжтой. Тухайлбал сурагчдын дунд нийгмийн харилцааны ур чадварын сургалт түлхүү орох уу, сайн дурын ажил хийлгэх үү, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах уу гэх зэргээр...
Томчууд үе тэнгийн дээрэлхэлт бараг байхгүй гэж боддог. Гэтэл ахлах ангийнхан аливаа асуудлаа нуудаг. Яагаад нуугаад байна вэ тэр асуудлыг нь сургууль, ангийн багш, эцэ эхчүүд шийдвэрлэж чадна гэсэн итгэл байдаггүй. Судалгааны дүнгээс харахад ч гэсэн сургуулийн захиргаа эцэг эхдээ мэдэгдсэн дээрэлхэлт дахин давтагдсан байх нь олон.
Тиймээс хэрэв хэн нэгэнд хэлчихвэл дахиад дээрэлхүүлнэ гэсэн айдастай байдаг. Итгэлтэй байлыг бий болгоход сургууль дээр ил тод зохион байгуулалттай хөтөлбөрүүд, арга хэмжээг зохион байгуулж, таниулах, суталчлах нь үр дүнтэй. ойлгомжтой байх хэрэгтэй. Сургууль дээр байгаа бүх хүн мэддэг, мэдээллэдэг, хэрэгжүүлдэг байх чухал л даа.
сургуулийн орчинд дээрэлхэлтийг тодорхойлж, хариу арга хэмжээ авахдаа...
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн багш Г.Золжаргалан:
Одоогоор манай ихэнх сургуулиуд дээрэлхэлтийг шийдвэрлэхдээ хохирол бага бол тоохгүй орхих, харин хохирол учирсан тохиолдолд сануулаад өнгөрөх, эвлэрүүлэхийг оролдох, эцэг, эх асран хамгаалагчтай уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг ихэвчлэн авч хэрэгжүүлж байна.
Энэ нь сургуулийн орчинд дээрэлхэлтийг хэрхэн тодорхойлж, ямар хариу арга хэмжээ авах талаар нэгдсэн ойлголт байхгүй байх, ангийн багш, нийгмийн ажилтан, удирдлагын зүгээс хэрхэн шийдвэрлэх нэгдсэн удирдамж байхгүй байгаа зэрэгтэй холбоотой юм.
Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд сургууль бүр дараах зүйлсийг хийдэг байх хэрэгтэй:
|
Эдгээрийг дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх журмаар зохицуулах боломжтой юм.
Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх журмыг нийт сургуулийн сурагч, багш, ажилтнууд дагаж мөрдөх ба оролцогч талуудаас бүрдсэн зөвлөл байгуулан журмыг боловсруулах нь ач холбогдолтой байдаг. Зөвлөл нь журмыг боловсруулахаас гадна хэрэгжилтийг хангаж ажиллана.
Энэхүү журам нь дараах агуулгаас бүрдсэн байдаг.
Үндэслэл буюу ямар эрх зүйн бичиг баримтуудад тулгуурлан боловсруулагдсан талаар
Дээрэлхэлтийн тодорхойлолт (Дээрэлхэлтийн төрөл хэлбэр, оролцогчид гэх мэт)
Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх журмын зорилго
Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх журмыг хэрэгжүүлэгч зөвлөл буюу оролцогч талуудын үүрэг (Сурагч, багш, эцэг, эхийн төлөөлөл, нийгмийн ажилтан, удирдлага гэх мэт)
Дээрэлхэлтийн тохиолдлыг хэрхэн шийдвэрлэх алхамууд
Дээрэлхэлтийн тохиолдлыг хэрхэн мэдээлэх болон бүртгэх
Дээрэлхэлтийн тохиолдлыг үнэлэх, судлах
Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх стратеги, арга зам
Дээрэлхэлтэнд өртсөн сурагдчдад чиглэсэн интервенц, хөтөлбөр (мэдээллийг хүлээн авсны дараа, ямар хугацаанд юу хийх, хохирогч, үйлдэгчид ямар тусламж, дэмжлэг үзүүлэх)
АШУҮИС-ийн багш, сэтгэл судлаач Т.Жаргалсайхан:
Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх журмыг боловсруулахдаа дараах зүйлсийг анхаарч ажиллах нь чухал юм. Үүнд:
|
Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх журам хэрэгжсэнээр дараах ач холбогдол, үр дүнтэй байдаг.
Нээлттэй нийгэм форум ТББ-ын санхүүжилттэй Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтарсан Улаанбаатар хотын 10 сургуульд өсвөр насныхны дундах үе тэнгийнхний дээрэлхэлтийг урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл 2018-2019 онд хэрэгжсэн юм.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр эдгээр сургуулт тус бүр өөрсдийн онцлогт тулгуурласан дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх журамтай болж, үр дүнгээ өгсөн.
Нийгмийн ажилтан, багш нарын хувьд дээрэлхэлтийн талаар ойлголттой болж асуудал тулгарсан үед шийдвэрлэдэг болсон.
Жишээ нь 72 дугаар сургууль тусгай утастай болсон, 60 дугаар сургууль мэдээлэл цуглуулах хайрцагтай, дээрэлхэлийн кэйс дээр ямар үе шаттайгаар шийдвэрлэх үйл ажиллагааны шат дарааллыг харуулсан бүдүүвч самбартай болж, сурагчдын нүдэнд харагдахаар ил байршуулсан.
Мөн сургуулийн анги танхим болгоны мэдээллийн самбарт дээрэлхэлтийг таслан зогсоох булантай болсон байна.
“Голомт сургуулийн нийгмийн ажилтан хэлэхдээ төсөл хэрэгжихээс өмнө нийгмийн ажилтны хүч тарамдаад зарим кэйсүүд орхигддог байсан бол төсөл хэрэгжсэнээс хойш дээрэлхэлийн эсрэг зөвлөлтэй болж хүн хүчний нөөц чадамжтай болсон”
Сургуулиуд үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаар судалгааг сургуульдаа нэвтрүүлсэн.
Судалгаагаар тухайн сургуульд ямар төрлийн дээрэлхэл түгээмэл байгааг, аль насныхан илүү дээрэлхэлд өртөж эсхүл дээрэлхэл үйлдэж байгааг илрүүлсэн. Судалгааны үр дүн дээр үндэслэн дээрэлхэлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх кампанит ажлуудыг зохион байгуулсан.
Жишээ нь, 60 дугаар сургууль бие даасан судалгаа явуулж, ямар төрлийн дээрэлхэл нийтлэг байгааг илрүүлсэн. Үүнд: хамгийн түгээмэл нь мөнгө нэхэх, нэр хоч өгөх, мөрлөх зэрэг орсон байна.
Сурагчид дээрэлхэлтийн хор уршигийн талаар нэгдсэн ойлголттой болсон.
Дээрэлхэл болон түүний хор уршгийн талаар нэгдсэн ойлголттой болж, улмаар дээрэлхэлд өртөж байгаа хүүхдэд туслах ёстой, хажуугаар нь дуугүй өнгөрч болохгүй, гэрчийн үүргээ биелүүлэх ёстой гэдгийг ухаарсан.
Дээрэлхэлийн асуудал гарвал хэнд хандах ёстойг мэдэж, асуудал шийдэгдэнэ гэсэн итгэл үнэмшилтэй болж чадсан.
уурлах уу учирлах уу үе тэнгийхний дээрэлхэлт нээлттэй нийгэм форум
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.71.102] ・ 2022.03.11 Хариулах
hfghfgh