П.Мөнгөнсор
03 сарын 19, 2024
АНУ-ын Вермонт ИС-ын судлаачид дэлхийн хамгийн аз жаргалтай хэлийг тодруулах нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Англи, Испани, Хятад, Герман зэрэг дэлхий нийтээр хамгийн түгээмэл ашигладаг 10 хэлийг сонгон судлахад Испани хэлний үгийн баялгийн ихэнхийг эерэг утгатай үг эзэлдэг гэсэн үр дүн гарчээ. Тиймээс тус хэлийг дэлхийн хамгийн аз жаргалтай хэл хэмээн нэрлэж болох аж.
Испани хэлийг мэдэхгүй хүн харилцан яриаг нь сонсоход урсацтай, хөг аялгуулаг сонсогддог нь ийм учиртай байж.
Тус судалгааг хийхдээ түгээмэл 10 хэлнээс нийтдээ 100 тэрбум гаруй үгийг цуглуулжээ. Тэдгээр үгсээс хамгийн их ашиглагддаг 10 мянган үгийг сонгон нутгийн иргэдээр нь үнэлүүлсэн байна. Жишээ нь унаган англи хэлтэй хүнээр Англи хэлнээс сонгогдсон үгнүүдээ 1-10 хооронд үнэлүүлсэн бөгөөд судалгааны туршид нийтдээ 5 сая гаруй үгийг эерэг сөрөг утгаар нь үнэлсэн дата мэдээллийг боловсруулсан аж.
Мэдээж тухайн үгийн утга сөрөг байвал 0-рүү заасан утгаар, эерэг байвал 10-руу тэмүүлсэн утгаар үг бүрд үнэлгээ өгсөн байх нь.
Сонирхолтой нь судалгааны түүвэр болсон 10 хэл бүгдээрээ 5-с дээш оноотой үнэлэгдсэн гэнэ. Энэ нь дэлхийн хүн төрөлхтөн ихэнхдээ эерэг утгатай үгээр хоорондоо харилцаж, мэдээлэл солилцдог гэсэн үг юм.
Эх сурвалж: Science Alert
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.40.155] ・ 2024.05.14 Хариулах
http://share.hiub.mn/download.htm?id=5uemub1r3kro7gon219b2hh2ss
Зочин [202.9.40.155] ・ 2024.05.14 Хариулах
dsdsdsd
Санал болгох
1 Japan Backs Mongolia Airport Expansion as Uchral Seeks Deeper Ties with Tokyo
2 "Төрийн шагналын тухай" хуулийн төсөл: Шагналын хавтгайрлыг зогсоож, чөлөөт нийгэмд нийцүүлэх шинэчлэл
3 Өмсөх эзэндээ тухтай, элэгдсэн ч эх дэлхийдээ шингэдэг органик дээлээрээ бахархдаг
4 Mongolia, Russia Form Joint Working Group on Western Rail Corridor Feasibility
5 Э Хишгээ: Солонгосын бизнес аялал бол брэндээ гаргах, гадны туршлага ноу хаугаас суралцах боломж юм