Бээлийгээ өмсөөд, сойзоо бариад ариун цэврийн өрөөгөө цэвэрлэдэг үе ард хоцорч байна. Учир нь бидний өмнөөс суултуур цэвэрлээд өгөх роботууд ирэх оны 6 дугаар сараас Сингапурт хэрэглээнд нэвтрэх гэнэ.

"Аблуо" нэртэй энэхүү робот 3D мэдрэгчээрээ дамжуулан суултуурын бохирдсон хэсгийг мэдэрч, цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ өөрөө сонгон эргэдэг гараараа цэвэрлэгээ хийх зориулалттай.

Уг роботын санааг Туан Дунг Нгуен хэмээх 23 настай залуу найзынхаа хамт гаргасан бөгөөд 2021 оноос санаагаа хөгжүүлж эхэлжээ. Тэдний санаачилгыг Сингапурын Их Сургууль дэмжиж, хөрөнгө оруулснаар ийнхүү бодит ажил болсон байна.  

Тэд энэхүү шийдлээрээ нийтийн ариун цэврийн өрөөний цэвэрлэгчдийн ажлыг хоёр дахин хөнгөвчлөхөөр зорьж байгаа аж.