Ихэнх улсуудад сонгууль ням гарагт болдог

Харин манай улсад иргэдийг идэвхтэй хамруулахын тулд ажлын өдрөөр санал авдаг. Учир нь амралтын өдөртэй давхцуулбал иргэд амарч зугаалах, аялах зэргээр сонгуульдаа хойрго хандаж болзошгүй байдаг байна. 


Энэтхэгт сонгууль 5 долоо хоног үргэлжилсэн

Энэтхэг багадаа 800 сая хүн сонгууль өгөх эрхтэй байдаг нь дэлхий дээрх хамгийн олон сонгогчтой улс юм. 2014 оны  парламентийн сонгуулийн санал хураалт 9 хоног үргэлжилсэн юм. Уг сонгуулиар 513 гишүүн сонгосон бөгөөд  дундаа завсарлага авсаар нийт 5 долоо хоног зарцуулжээ. 


Австралид сонгуулиа өгөөгүй бол торгож болно 

18-аас дээш насны иргэн бүр сонгуулиа завал өгөх ёстой. Сонгуульд оролцоогүй бол 15 орчим ам.доллараар торгодог ажээ. Уг торгуулийг төлөхгүй бол 150 доллар болж өсч хуулийн хариуцлага хүлээлгэдэг байна. 


Бразилд 16 наснаас сонгууль өгөх эрхтэй

1988 оноос хойш 16 настай бол сонгуульд оролцох эрхийг өгсөн. Аргентин, Австри  улсад зөвшөөрдөг байна. Харин Индонези, Суданд  17 нас хүрсэн бол сонгууль өгөх насанд хүрсэн гэж тооцдог. Энэ нь 18 наснаас өмнө сонгууль өгөх өгвөл илүү хариуцллагатай иргэн болон төлөвшинө гэж үздэгтэй холбоотой.

 

Эстони цахимаар санал өгч болдог

2005 оноос эхлэн Эстоничууд цахимаар саналаа өгөх боломж нээгдсэн. 2015 онд сонгууль өгөх насныхны 30 хувь нь цахимаар санал өгчээ. 


Чилид 2012 он хүртэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс тусдаа санал өгдөг байсан

1930 оноос эхлэн Чилид эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхтэй болсон ч хүйсээр ангилж, өөр байршлуудад саналаа өгдөг байжээ. Энэ шийдвэрийг эрх баригчид 2012 онд анал өгөхдөө хүйсээр зааглагдах шаардлагагүй гэж үзэн цуцалсан байна.


Хойд Солонгос ардчилсан орон биш сонгууль зохиодог

Сонгох олон нэр дэвшигчид байхгүй, намаас дэвшүүлсэн нэг хүнд л саналаа өгдөг байна. 2015 оны сонгуулийн ирц 99.7 хувьтай байжээ.


Сансрын нисгэгчид сансрын станцаасаа сонгуульд оролцож болно

1997 оноос хойш сансрын нисгэгчид Хьюстонд байрлах Сансрын төвөөр дамжуулан ирсэн сонгуулийн хуудсаар дамжуулж саналаа өгдөг болжээ. Ингэхдээ PDF файлыг бөглөж дэлхий рүү илгээнэ. Түүнийг нь тусгай кодоор тайлж уншсанаар санал нь бүртгэгддэг.