Бүтээлч сэтгэлгээг ашиглан бусдын хүндлэлийг хүлээх 19 арга

Энэхүү нийтлэлд танилцуулах 19 арга нь бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тань тус болох бөгөөд та эдгээр чадвараараа хамтран ажиллагсаддаа гайхшруулж, хүндэтгэлийг нь хүлээх боломжтой юм.

Орчин үе маш эрчимтэй хөгжин өөрчлөгдөж байна. Тиймээс өөрчлөлтөөс хоцрохгуйн тулд орчин үеийн техник технологи, үйлдвэрлэлд зохицон амьдрах хэрэгтэй. Тиймээс ажил олгогчид асуудлыг бие дааж шийдвэрлэх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, манлайлагч байхаас айдаггүй ажилчдыг хайдаг.


#1. Хязгаар тогтоо.

Бүтээлчээр сэтгэхийн тулд хамгийн эхэнд хязгааруудыг тогтоох хэрэгтэй. Хязгаар тогтоосноор аливаа асуудалд бүтээлчээр ханддаг болно.


#2. Өөрчлөгд

Та өдөр тутам нэгэн хэвийн зүйлсийг хийхэээс залхаж, ямар нэгэн шинэ зүйл хийхийн тулд хамаг хүч чадлаа дайчлах болно. Тиймээс өөрийн хэмнэлдээ үе үе өөрчлөлт хийх хэрэгтэй. Дасгалын цагаа өөрчилж, шинэ өдрийн хоол идэж, ажлын орчноо солиод үз.


#3. Эргэн тойрны хүмүүсээ сонсож, халамжил.

Хэрэв та эргэн тойрны хүмүүсээ халамжилж байгааг болон тэднийг сонсохыг бэлэн байгааг тэд анзаарах юм бол тэд танд илүү ихээр итгэх болно. 

Сонсож чаддаг удирдагчид нээлттэй, итгэлтэй харилцааг бий болгож чаддаг. 


#4. Шүүмжлэгч ол.

Та илүү бүтээлч болохыг хүсэж байгаа бол таныг удирдах, шүүмжлэх хүн ол. Таны хүч хөдөлмөр, хичээл зүтгэл болон удирдагч, шүүмжлэгчийн тусламжаар хүмүүс таныг хүндэлж эхэлнэ.


#5. Оролд, алд.

Амжилтад хүртлээ оролд, алд. Энэ нь таны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд тус болно. Мөн та өөрийгөө бусдад хэзээ ч бууж өгдөггүй, үргэлж дэвшиж байдаг гэдгийг харуулах юм.


#6. Тогтвортой байдал.

Бүтээлч гэдэг үгийн цаана хүмүүс согтуурах дуртай зураач, зохиолчийн дүрийг төсөөлж байдаг. Гэтэл бодит байдал дээр бүтээлч гэдэг нь үргэлж хөгжүүлж байх ёстой зүйл юм. Өдөр бүр өөр дээрээ ажиллавал та өөрчлөлтийг дор нь мэдрэх юм.


#7. Өөртэйгөө болон бусадтай үнэнч, шударга байх.

Худал, хуурмаг нь өөрийгөө үгүй хийх хамгийн хялбар арга. Тиймээс үргэлж өөртөөгөө болон таныг хүрээлэн буй хүмүүстэй үнэнч, шударга бай. Хэрэв таныг шударга гэдгийг бусад хүн мэдэх юм бол танд илүү ихээр итгэж, найдаж, хөдөлмөрлөх юм.


#8. Хамтран ажилла.

Хамгийн шилдэг, сайн ажил бол багаар ажиллах юм. Та өөрийн хамтран ажиллагсаддаа тэднийг үнэлдэг, хүндэлдэг гэдгийг харуул. Хамтран ажиллаж байх үед шинэ бодол, санаа төрж болно. Энэ нь таныг илүү бүтээлч сэтгэхэд туслахаас гадна таны багийн харилцааг бэхжүүлж өгнө.


#9. Хошигнол ашигла.

Ажиллагсад тань тав тухтай, айхгүй, чөлөөтэй, нээлттэй, бүтээлч байхыг удирдагч хүн бүр хүсдэг. Харин хошигнол нь хүмүүсийг тайвширч, амар амгалан байхад мөн шинийг туршиж үзэх хүсэл төрүүлдэг. 


#10. Эмзэг бай.

Бүтээлч сэтгэхийн тулд та алдахад, шүүмж сонсоход, өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрдөг байхад бэлэн бай. Энэ нь танд хэцүү санагдаж болох ч та өөрийгөө нээх үед буюу сул талаа харуулах үед ажиллагсдынхаа өмнө нэр хүнд тань өсөх юм. Тэд таныг сонсож чаддаг, дасан зохицох чадвартай гэдгийг ойлгоно.


#11. Чухал яриа.

Шинэ үзэл бодолтой болох нэг арга бол эргэн тойрны хүмүүстэй ярилцах юм. Таны энэ ертөнцийг харах үзэл баримтлалыг бүтээсэн тодорхой туршлага бий. Харин бусад хүн өөр нэг туршалага хуримтлуулсан байдаг. Тэдэнтэй харьцаснаар та өөр нэгэн ертөнцийг нээх боломжтой. Өөрийгөө бусдын оронд тавьж, тэдний үзэл бодлыг ойлгохыг хичээгээд үз.


#12. Үргэлж шинэ зүйлд суралц.

Хүн төрлөхтний аугаа хүмүүс (Билл Гейтс, Опра Уинфри, Марк Цукерберг гэх мэт) долоо хоногт хамгийн багадаа шинэ зүйл сурахад 5 цагийг зарцуулдаг аж. Тэд хөгжихийг эрмэлзэж, үргэлж шинэ зүйлд суралцаж байдаг. Мөн тэд шинээр сурсан зүйлээ өөрийн салбартаа хэрхэн ашиглах боломжтой вэ гэдгийг судалдаг.


#13. Шинэ туршилтаас бүү ай.

Стив Жобс бүтээлч байдал туршлагын дараа бий болдог гэж хэлсэн байдаг. Та туршлага ихтэй байх тусам аливаа шийдвэр гаргахад амар байх болно. Тиймээс аль болох шинэ зүйлсийг туршиж үз. 


#14. Өөрийгөө хайрла.

Намайг бага байхад өглөө бүр ажлаа эхлэхээс өмнө өөртөө бүрэн сэтгэл ханамжтай, өөртөө итгэлтэй байгаа гэдэгтээ итгэлтэйгээр ажлаа эхлэх ёстой гэсэн зөвөлгөөг өгч байсан. Үүний тулд би шинэ гутал өмсөх эсвэл өөрийн өдрийн тэмдэглэлдээ тэмдэглэл бичих хэрэгтэй байсан юм. Хэрэв би өөрийгөө өглөө бүрэн бэлдэж чадвал өөрийн энергийг бусдад төвлөрүүлж чадах юм. Харин яг үүнийг ихэнхи удирдагчид хийдэг. Тиймээс сайн амарч, өөрийгөө шинэ өдөрт бэлтгэ.


#14. Хариуцлагатай бай.

Хариуцлага бол бүтээлч сэтгэлгээний нэг чухал хэсэг. Бусад хүн таныг харж, хянаж байна гэх дарамт таны бүтээлч сэтгэлгээнд нөлөөлж байдаг. Тиймээс аливаа ажилд анхааралтай хандаж, өөрөө хариуцлагыг нь хүлээ. Тэгсэнээр ажиллагсад тань танд илүү хүндлэлтэй харьцаж, хандах юм.


#15. Өнгөрсөнийг дүгнэ.

Өнгөрсөн алдаа, ололт амжилтыг дүгнэ. Дүгнэх явцад танд шинэ санаа төрөх магадлалтай. Хэрэв та өөрийн өнгөрсөн алдаан дээрээ суралцвал та бусад ажиллагсаддаа гайхалтай үлгэр дуурайлал үзүүлж, тэдний хүндлэлийг хүртэх юм.


#16. Харилцах.

Харилцах нь аливаа харилцааны үндэс болж өгдөг юм. Ажиллагсад тань шүүмжийг хэрхэн хүлээж авч буйг дүгнэж, тэднийг аль болох зөв шүүмжлэхийг хичээ. 


#17. Хугацаандаа бүгдийг хий.

Албан байгууллага бүрт ажлаа цагтаа хийж амждаггүй хүн байдаг. Энэ нь бусдынхаа ажилд сөргөөр нөлөөлдөг. Хэрэв та үлгэр дуурайлалтай удирдагч байхыг хүсвэл энэ алдааг бүү гаргаарай.


#18. Бусдыг хүндэл.

Та ямар ч авьяастай байж болно. Хэрэв та бусдыг хүндлэхгүй бол бусдаас хүндлэл, итгэл хайгаад хэрэггүй. Та бусад ажиллагсадаа хүндэлснээр таны нэр хүнд өсөж, бүгд таныг хүндлэх юм.

Бүтээлч сэтгэлгээ, удирдах чадварыг ажил олгогчид ажиллагсадаасаа харахыг хамгийн ихээр хүсдэг. Та эдгээр зөвлөгөөг дагаж, мөрдсөнөөр өөрийнхөө өөрчлөлтийг харахаас гадна, ажиллагсдынхаа өөрчлөлтийг харах болно.

Холбоотой сэдвүүд

ажил байгууллага зөвлөгөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.