П.Мөнгөнсор
01 сарын 18, 2024
Мар Галсеран Испанийн зүүн хэсгээс парламентын гишүүнээр сонгогдсон нь анхны дауны синдромтой хүн боллоо. Энэ нь мөн Европын бүс нутгийн хэмжээнд генетикийн өөрчлөлттэй хүн парламентын гишүүнээр сонгогдож буй анхны тохиолдол юм.
Энэхүү үйл явдлыг засаглалын түвшинд тэгш оролцоог хангаж буй чухал ач холбогдолтой үйл явдал боллоо хэмээн олон улсын хэвлэлүүд дүгнэж байна.
Өдгөө 45 настай Мар Галсеран 18 настайдаа Испанийн Ардын намд элссэнээс хойш улс төрийн алба хашсаар иржээ. Тэрбээр Guardian сонинд өгсөн ярилцлагадаа “Олон нийт дауны синдромтой хүмүүсийг ч нийгэмдээ хувь нэмэр оруулж чадна гэдгийг ойлгож эхэлж байна” гэжээ.
Дауны хам шинж нь хүний биеийн эсүүдэд илүүдэл хромосом агуулагдсанаар бий болдог генетикийн өөрчлөлт юм. Энэ төрлийн бэрхшээлтэй хүмүүс аливааг суралцах чадвар удаан байх тохиолдол элбэг.
Гэвч дауны синдромын шинж тэмдэг харилцан адилгүй байх бөгөөд энэ хам шинжтэй төрсөн хүмүүс өөрийн гэсэн онцлог давуу болон сул талтай байдаг аж. Дэлхий даяар нийт 6 сая гаруй дауны синдромтой хүн бий.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.