Гадуур явахдаа ямар газар очиж, юу ууж байгаагаар нь бүсгүй таны доторх нууцлаг зан чанар, характерийг илэрхийлдэг байх нь ээ. Иймд бид танд алкохолны 10 төрөл болон тэдгээрийг хэрэглэдэг бүсгүйчүүдийн ерөнхий зан төлөвийг хүргэж байна. Та ч өөрийн тань характертай нийцэж байгаа эсэхийг шалгаад үзээрэй.

1. Маргарита

Та бол хүссэн бүхнээ идэж, уудаг ч огт жин нэмдэггүй төрлийн хүн. Маргарита уудаг бүсгүй бол зугаа цэнгэлээр дүүрэн амьдралын эзэн. Та мөн текила уух дуртай ч бусад хүн таныг дуртай гэж бодоосой гэж хүсдэггүй. Зуны улирал бол таны дуртай улирал ба таны өмссөн хувцастай гүзээлгэний маргарита ижилсэхэд дуртай.


2. Жимстэй архи

Энэ төрлийн алкохол таалдаг бүсгүйчүүд маш хөнгөн, хөгжилтэй байдаг. Та бол их гэнэн, ялдам бөгөөд заримдаа үүнээсээ болж хүмүүст ашиглуулах нь бий. Та нэг бол алкохолны шинэхэн хэрэглэгч, эсвэл алкохолны амт бус өгдөг мэдрэмжид л дуртай хүн. Та нийтийн жишгийг дагаж, шинэ трендүүдээс хоцрохгүй байхыг хүсдэг ч бас хэтэрхий ихээр тренд хөөдөггүй. 


3. Мохито

Та сэргэг, цэнгэг, гаатай амт бүхий зүйлст дуртай. Мөн өөрийн дуртай даашинзыг ямар нэг толботой болгохоос үхтэл айдаг төрлийн хүн. Танд өвлийн улиралд ч гаатай зүйлс хэрэглэх нь байж боломгүй зүйл шиг санагддаггүй. Ямар ч үед та мохито л уувал бодит ертөнцөөс тасарч чаддаг. Та бол хөрөнгөлөг айлаас гарвалтай бөгөөд "мохито" гэж хэлэх нь л танд таашаал өгдөг. Та өөрийн юунд дуртайгаа мэддэг ба маш шилэмтгий хүн. 


4. Цагаан дарс

Та бол өөрийгөө маш эрхэмсэг гэж мэдрэхийг хүсдэг, заримдаа бүр тэгж л мэдрэх хэрэгцээтэй тулдаг хүн. Цагаан дарсны олон төрөл байдагт нь ч та дуртай. Чихэрлэг, халуун ногоотой, хуурай зэрэг өөр өөр төрлүүд шиг та ч ялдам, галзуу, зэвүүн зэрэг олон төрлийн зантай. 


5. Улаан дарс

Та бол өөртөө итгэлтэй, хүчтэй бас үнэнч хүн. Та хувцсан дээрээ хэд хэдэн удаа дарс асгаж толбо үлдээж байсан ч  тэрийгээ хэзээ ч төвөгшөөн уурлаж байгаагүй. Тиймэрхүү зүйлсийг та байдаг л зүйл хэмээн хүлээн авдаг. Та виноны хундага бариад бааранд хөндлөн гулд алхахаас ер ичдэггүй. Та юмс урт хугацаа өнгөрөх тусам илүү дээр болдог гэж боддог.


6. Архи

Та магадгүй саяхан л их сургуульд орсон эсвэл буцаад оюутан болохыг хүсдэг нэгэн. Магадгүй та усны савнаас архи ууж байсан тэр л хуучны, санаа зовох зүйлгүй өдрүүд рүүгээ эргэн очихыг хүсдэг байж болох юм. 


7. Шар айраг

Та бол хөлбөмбөгийн хорхойтон. Та өөрийн гадаад үзэмж, дүүрсэн гэдэс, хэхрэлтээс огт санаа зовдоггүй. Та эрсдэлгүй тоглох дуртай ба шар айраг ч таныг ухаангүй болтол тань согтоохгүйг мэддэг. 


8. Рум/Виски + Кола

Та бол яалтчгүй алкохолны амтыг зөөлрүүлэх гэж оролдож байгаа хүн. Энэ төрлийн хослолыг ихэвчлэн залуу хүмүүс туршдаг. Үүнийг ууснаар та эрсдэлгүй зугаацаж болох ба 10 хундагыг угсруулдаггүй л юм бол согтох аюул үгүй. 


9. Грэй Гүүс

Та өөрийн юу хүсч байгааг мэддэг. Та C-гээс доош зэрэглэл бүхий муу архинуудыг амсаж ч үзэхгүй. Магадгүй та өөрөө хөрөнгөлөг орчинд өссөн эсвэл таны найзууд дунд баян хүн байдаг байх. Та нэг хундага 100 гр архинд 20 мянга давуулж төлөхөөс огт эмээдэггүй. 


10. Текила

Энэ төрлийн бүсгүйчүүд бол зугаа цэнгэлийн төлөө төрсөн. Та анхаарлын төвд байх дуртай ба нэг уугаад зогсоно гэж үгүй. Та бол тасарч унаталаа ууж, онцгой дурсамжуудыг бүтээчихээд маргааш нь огт санадаггүй төрлийн хүн.


Эх сурвалж: WDEZ