МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ онд болох УИХ-ын сонгуулийн тухай, сонгуульд хэрхэн оролцох, хүмүүсийг хэрхэн нэр дэвшүүлэх талаар хэлэлцжээ.

Хуралдааны дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын сонгуулийн тойрог бүрт нэр дэвших боломжит болон нэр дэвших хүсэлтээ илэрхийлж буй хүмүүсийг оролцуулсан том судалгаа хийнэ. Тус судалгаагаар иргэд хэнийг нь илүү дэмжиж байна, одоо буй УИХ-ын гишүүнийг дахин ажиллуулах хүсэл хэр их байна, шинээр нэр дэвших хүмүүст ямар шаардлага тавьж байна вэ гэдэгт илүү төвлөрч ажиллаж байна. 

Намын дарга У.Хүрэлсүх, нэгдүгээрт судалгаагаар иргэдийн дэмжлэгийг авч буй байдал, хоёрдугаарт ёс зүйн ухамсар, хариуцлагын хэм хэмжээг авч үзэж нэр дэвшүүлнэ гэдгээ хэлсэн. Өнгөрч буй 4 жилийн хугацаанд манай УИХ-ын гишүүдийн зарим нь алдаа, дутагдал гаргасан. Зарим нь хоморгологдож, олны дунд нэр хүнд нь сэвтэж байна. Эдгээрийг хууль болон намын хэмжээнд авч үзээд, судалгааны дүнг харгалзаж, иргэдийн дэмжих хүсэмжит хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлнэ.

Нэр дэвших хүсэлтэй хүн бүр өнөөдөр намд нэрээ өгч байна. Тэднийг бүгдийг нь судалгаанд хамруулна. Судалгааны дүн 3 дугаар сарын дундуур гарна. Тэр үед хэн хэн нэр дэвших, аль тойрогт шинэ хүн нэр дэвшүүлэх вэ зэрэг нь урьдчилсан байдлаар гарна" хэмээн мэдээлэл өглөө.