Шинэ коронавируст халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр нийт 18 хүнээс коронавирус илэрсэн бол 59 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ. Шинэ тохиолдлууд бүгд Улаанбаатарт бүртгэгсэн байна.

Улмаар дотоодод илэрсэн халдвар 1203, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдвар 1710 болжээ. Тэдний 1303 буюу 76.2 хувь нь эдгэрсэн байна.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод гэр болон байшин хороолол, албан газар, олон хүнд үйлчилдэг хүнс, худалдааны байгууллагууд, орон сууцны орцонд коронавирусийн халдвар голомтлон гарч байна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай. Хамгаалах хамгийн сайн арга бол амны хаалт учир тогтмол зүүх хэрэгтэй. Мөн олон хүнтэй газраар явахгүй байх, олон хүн цуглуулсан арга хэмжээ зохион байгуулах байх нь зүйтэй" гэдгийг онцлон хэллээ.