Альгирмаагийн Энэрэл
05 сарын 03, 2024
"UBS Pictures" компани ээлжит уран бүтээл болох “Хайрын домог” бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгч түмэндээ толилуулахад бэлэн болжээ.
Тус компани “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” зэрэг дэлгэцийн арав гаруй бүтээлийг олны хүртээл болгож, үндэсний өвөрмөц онцлог, соёл уламжлалыг цаг үетэйгээ нийцүүлэн, урлаг гоо зүйн хэмжүүрт бүрэн нийцүүлж чадсанаараа бусдаас ялгардаг билээ.
Тэгвэл энэ сарын 10-нд нээлтээ хийх “Хайрын домог” уран сайхны кинонд буриад ард түмний ахуй соёл, домгийн улбаа, өвөрмөц хэв шинж, сэтгэлгээний онцлогийг туульсын аргаар хайр дурлал, өшөө хорсол, өгөөмөр сэтгэлтэй хослуулан өгүүлсэн аж.

Киноны зураг авалт Хэнтий аймгийн Дадал суманд хийгдсэн бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Батсүмбэр сумын нутгуудаар буухиачлан зураг авч, дөрвөн улирлын өнгө аяс оруулж өгснөөрөө онцлог бүтээл болж буй

“Хайрын домог” киноны ерөнхий продюсер, зөвлөх найруулагч, зохиолын санаачлагчаар хөгжмийн зохиолч УГЗ, төрийн шагналт Л.Балхжав, төслийн удирдагчаар СГЗ Ж.Баяр, төслийн ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, киноны зохиолчоор МЗЭ-ийн шагналт Б.Золбаяр, ерөнхий зураглаач СТА Д.Цэрэнчимэд, дууны найруулагчаар СТА Э.Эрдэнэбаяр нар ажиллажээ. Гол дүрийн жүжигчдийн хувьд Ч.Сэлэнгэ, Д. Мөнхтөмөр нар оролцон тогложээ.

Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [96.231.200.96] ・ 2024.05.10 Хариулах
Р.Мөнхтуяа: Тогтвортой хөгжлийн бодлогыг бодит ажил болгох том хүч банк, санхүүгийн салбарт бий https://peak.mn/news/rmunkhtuyaa-togtwortoi-khugjliin-bodlogiig-bodikhkhyo
Зочин [96.231.200.96] ・ 2024.05.10 Хариулах
Р.Мөнхтуяа: Тогтвортой хөгжлийн бодлогыг бодит ажил болгох том хүч банк, санхүүгийн салбарт бий https://peak.mn/news/rmunkhtuyaa-togtwortoi-khugjliin-bodlogiig-bodikhkhyo
Санал болгох
1 ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг
2 М.Дашням: Олондоо тус дэмтэй явахыг хүн шиг амьдарна гэдэг юм болов уу
3 А.Цогтмагнай: Хүүхдээ хүнтэй харьцаж, дэлгэцээс холдуулж, бие даалгаж сургая л гэвэл ЗУСЛАН-д явуул
4 ХААН Банк ЕСБХБ-наас 170 сая ам.долларын санхүүжилт татлаа
5 “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ