Дотоодод коронавирус илэрсэн тохиолдлын ойрын хавьтал болох 73 хүнийг олж тусгаарлан шинжилгээ авсан. Тэдний шинжилгээний хариу маргааш 12 цагт гарна гэж ХӨСҮТ-өөс өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11 цагийн мэдээллийн үеэр "Ойрын хавьтал болох 73 хүний 48-ынх нь шинжилгээний хариу гарсан. Нэг хүнээс коронавирус илэрсэн. Харин хоёрдагч хавьтал болсон 171 хүнд шинжилгээний хариу сөрөг гарсан. Улмаар Д-ийн голомтод коронавирусийн батлагдсан тохиолдол 5 боллоо" гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 11-нд нийт 644 хүний сорьцод шинжилгээ хийхэд 24 хүнээс коронавирус илэрсэн. Тэдний 21 нь зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд бол 3 нь Д-ын голомтынх аж. 


Эрүүл мэндийн яамны мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.