Ариг банкны зүгээс энэ оныг дуустал нийт 500 гаруй харилцагчдыг тодруулах, супер урамшууллын эзэн нь 100 сая төгрөгтэй болох “Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой” аяныг эхлүүлсэн билээ. 

Тэгвэл уг аяны эхний 36 урамшууллын эзэд тодрууллаа.

  • 3 сая төгрөг - 1 харилцагч
  • 1 сая төгрөг - 3 харилцагч 
  • 500,000 төгрөг - 7 харилцагч тодорсон бол аянд оролцох эрхийн дугаарын сүүлийн 4 орон нь таарсан 25 харилцагчийг мөн 50,000 төгрөгөөр тус тус урамшуулсан юм. 

Ийнхүү эхний шатны урамшууллыг өнөөдөр Ариг банкны Төв оффис дээр гардууллаа.

3,000,000 сая төгрөгийн урамшууллын эзний Л.Цэрэндолгорын  сэтгэгдэл:


Би өнгөрсөн жилээс  Ариг банкны харилцагч болсон өмнөх жилийн аянд оролцох гэж өөр банканд байсан хугацаатай хадгаламжаа татаж Ариг банканд хадгаламж нээлгэсэн юм. Өнгөрсөн жилийн аянд нь бас азтан болчих санаатай. Харин энэ жил хадгаламжаа сунгаад бас орлого нэмээд энэ удаагийн аяны эхний шатны 3 сая төгрөгийн эзэн болсон доо баяртай байна. 

Хуримтлалыг ер нь бага гэлтгүй хийгээд байхад нэг мэдэхэд өсчихдөг болохоор би байнга хуримтлал хийж заншсан даа. Та бүхнийг ч гэсэн хуримтлал хийж хадгаламжтай болоорой гэж уриалмаар байна. Ариг банкандаа баярлалаа!

Харилцагч та 50,000 төгрөгөөс дээш дүнгээр 16.5хувь хүртэл хүүтэй хугацаатай хадгаламж нээлгэж урамшууллын эрхээрээ тухайн сардаа азаа үзэхээс гадна жилийн эцэст тодрох 100 сая төгрөгийн эзэн болох давхар боломжтой юм. 

Мөн 2 сая төгрөгөөс дээш дүнгээр хугацаатай хадгаламж нээлгэсэн харилцагчдаа зээлийн эрхтэй карт бэлэглэж, төрсөн өдөр нь тохиосон аянд оролцож буй харилцагч бүрт нэмж 5 урамшууллын эрх бэлэглэнэ. 

“Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг:

  • 24 цагийн туршид 7070 1001 дугаараас 
  • 100say.arigbank.mn
  • www.arigbank.mn сайтаас болон Улаанбаатар хот, Дархан хот, Эрдэнэт хотод байрлах Ариг банкны салбаруудаас аваарай!



Ариг банк