Монголын "IHC esports" баг "IeSF World Esports Championship 2023" тэмцээний "dota 2" төрөлд тэргүүн байрыг эзлэж, дэлхийн аварга болжээ. Тэд доод хэсгийн финалын тоглолтод Киргиз улсын багийг 2:1 харьцаатайгаар ялж, финалын шатанд Мьянмар улсын багийг хожсоноор ийнхүү тэмцээний ялагч болсон байна.