Энэ онд Ерөнхий боловсролын сургуульд 781 мянга гаруй сурагч суралцана

2024-2025 оны хичээлийн жилийн эхний өдөр өнөөдөр тохиож байна. 

Энэ оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 781178 сурагч суралцана. 

Тэдний 35866 нь нэгдүгээр ангид элсэж орж байгаа талаар Боловсролын яамаас мэдээллээ. 

Мөн өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил ЕБС-д суралцах сурагчийн тоо 40 мянга орчмоор нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан байна. 

Харин энэ онд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн насны 302 мянга гаруй хүүхэд байгаа аж. Үүний 142 мянга гаруй нь Улаанбаатар хотын цэцэрлэгүүдэд хамрагдсан гэсэн албан ёсны тоо гарчээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.