Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт 15.546 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 8 хүнд коронавирус илэрсэн. Тэдний нэг нь ХӨСҮТ-ийн эмч, бусад 7 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна. 

Ингэснээр дотооддоо халдварласан нийт тохиолдол 1089, зөөвөрлөгдсөн халдвар 410 буюу Монгол Улсад коронавирусийн нийт 1592 тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 1097 буюу 69 хувь нь эдгэрсэн байна

Өнөөдрийн байдлаар 483 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал нь маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 61, хөнгөн 413 хүн байна.

Сүүлийн 24 цагт нийт 51 хүн эдгэрч, дараагийн шат руу шилжжээ.