“АЙЛ ГЭР” подкаст энэ удаа ЭЕШ-д гэр бүлээрээ хэрхэн хамтарч бэлтгэх талаар НГБХЗХГ-ын мэргэжилтэн сэтгэл зүйч Б.Батчимэгийн зөвөлгөөг хүргэж байна.  

Элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг нь хүүхдүүд болон эцэг эхчүүдийн хувьд хариуцлагатай, амьдралын чухал үйл явцын нэг юм. Шалгалтын өмнөх сэтгэл түгшилт, айдас,сандрал зэрэг нь хүүхэд бүрт харилцан адилгүй өөр өөр түвшинд илэрдэг. Энэ чухал хариуцлагатай үед эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ үг, үйлдлээрээ болон сэтгэл зүйн хувьд тусалж дэмжих нь ихээхэн ач холбогдолтой юм. 

Иймд дараах зүйлсийг анхаарч хэрэгжүүлэхийг зөвлөлөө. 


           Хүүхдэдээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжийг олгох

ЭЕШ өгөхөд хамгийн чухал нь хүүхдийн сэтгэл зүйн тэнцвэртэй байдал буюу сэтгэл хөдлөлөө өөрт болон бусдад хохиролгүйгээр зөв зохистой илэрхийлэх, удирдах чадвар юм. 

Тиймээс эцэг эхчүүд өдөр тутам “хичээлээ хий, хичээлээ хийсэн үү?” гэхээс илүү хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хуваалцах, “чамд ямар байна, юу нь хэцүү байна,  юу нь ойлгомжгүй байна?, чамд тусламж хэрэгтэй байвал туслая, үүнийг хамтдаа шийдвэрлэх арга замыг хайя” гэх зэргээр туслахад бэлэн гэдгээ илэрхийлж, ярилцах, түүний асуудлыг сонсох, ойлгох, туслах, хамтрах нь хамгийн чухал юм. 


Эцэг эхчүүд өөрсдөө сэтгэл зүйн хувьд тогтвортой байх

Хүүхэд, эцэг эхээсээ “хайрлагдсан, хамгаалагдсан, итгэсэн мэдрэмж авсныхаа дараа тэдэнтэй илэн далангүй нээлттэй, чөлөөтэйхарьцдаг учраас хүүхэдтэйгээ ЭЕШ-ын тухай ярилцахдаа хүүхдэдээ ямар нэгэн айдас, түгшүүр, ичих, буруутгах мэдрэмж төрүүлэхгүй байх, захиран тушааж өөрийн үзэл бодлыг тулгахгүй байх тал дээр анхаараарай.

Гэртээ тав тухтай, ажил хэрэгч орчин бүрдүүлж, халуун дулаан уур амьсгалыг бий болгох буюу сэтгэл түвшин хичээлдээ бэлтгэх, санаа сэтнэлээ төвлөрүлэх боломжийг олгоорой. 

Подкаст сонсох: 



ЭЕШ-д бэлдэх төлөвлөгөөг хамт боловсруулах

Хамгийн чухлаас нь эхлээд төлөвлөгөө боловсруулан өдрийн дэглэмдээ тусгах, төлөвлөгөөний дагуу хийх ёстой зүйлээ цаг тухайд нь хийвэл, бусад үед “хичээлээ хий” гэж өөрийгөө ч хүүхдээ ч залхаахгүй байх сайн талтай. Хүүхдийнхээ онцлогийг харгалзан миний хүүхэд яг ямар арга барилаар хичээллэвэл илүү үр дүнтэй вэ гэдгийг анхаараарай. /цээжлэх, уншсан зүйлээ ярилцах, товчилж бичих, схем зурах/ гэх зэрэг олон арга бий. 

Хичээлээ нэг удаа удаан давтахаас илүү өдөр бүр тогтмол давтах нь /давтамж/ илүү үр дүнтэй гэдгийг анхаарч хүүхдэдээ ойлгуулаарай.


Хамтдаа суралцах 

Ээцг эх хүүхдийнхээ сонирхол, хичээл, техник технологийн дэвшлийн талаар сонирхож, мэдэхгүй зүйлээ хүүхдээсээ суралцах нь түүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхээс гадна надад анхаарлаа хандуулж байна, намайг сонсож, ойлгож байна гэх мэдрэмж, итгэлийг хүүхдэдээ төрүүлдэг. 

Итгэж байгаагаа үг, үйлдлээрээ байнга илэрхийлэх



“3 өгүүлбэрийн дүрэм" ашиглах:

Их хэмжээтэй сэдэв, текстийг уншсаны дараа санаж, цээжлэх нь хүүхдүүдэд хүндрэлтэй. Тиймээс уншсан ном, сонссон лекцээсээ мэдэж ойлгосон зүйлээ 3 өгүүлбэрт багтаан санах, ой ухаандаа байнга давтах, ийм хэлбэрээр товч илэрхийлж ярилцах нь мөн үр дүнтэй. Энэ нь бүгдийг уншихгүй, товчилж аргалж байж болно гэсэн санаа биш юм. 


Анхаарал төвлөрүүлэх, стресс тайлах, булчин суллах зэрэг дасгалуудыг тогтмол хийхийг зөвлөе.