2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /08.19/ 10:00 цагт Монгол улсын түүхийн хичээлээр эхэлсэн.

Энэ жил шалгалтын материалын засварыг live.eec.mn хаягаар шууд дамжуулж байгаа билээ. Түүхийн шалгалтад хамгийн өндөр буюу 92 оноо авсан 6 шалгуулагч бүгд орон нутгийн сурагчид байна. Нийслэлийн сурагчдын хамгийн өндөр оноо нь 85 байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Сонирхуулахад, энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 суралцагч бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргаад байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй байна. ЭЕШ-д газарзүйн хичээл сонгосон 1235 сурагч байгаа нь хамгийн цөөн үзүүлэлт бол, 27951 сурагч математикийн хичээлийг сонгосон нь хамгийн их үзүүлэлт болж байна. ЭЕШ-д орох сурагчдын насны бүтцийг авч үзвэл;

  •     15-16 настай 27 шалгуулагч
  •     17 настай 1675 шалгуулагч
  •     18 настай 25082 шалгуулагч
  •     19 настай 13636 шалгуулагч байна.