Шинэчлэгдсэн суудлын хуваариа хэвлэж авна уу

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагч та Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасны /энд дарж /шалгуулагчийн булан хэсгээр өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч суудлын хуваариа хэвлэж аваарай. Уг суудлын хуваарь дээр таны шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, шалгалтын хуваарь , шалгалтад ирэх цаг орох хэсгийг заасан байна. 

Шалгуулагч та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан  халдвараас өөрийгөө хамгаалаарай.