Өнөөдөр коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй сурагчид ЭЕШ нөхөн өгнө.

Шалгалт өнөөдөр англи хэлний хичээлээр эхэлнэ.

Тодруулбал, наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчдаас есдүгээр сарын 02-ноос 04-ний хооронд шалгалт авахаар болсон билээ. Ингэхдээ эмнэлгийн магадлагаа, ЭМЯ-наас ирүүлсэн мэдээллийг үндэслэн шалгалтад оруулах юм. Бусад шалтгааны улмаас шалгалт өгч чадаагүй сурагчид шалгалтад орох боломжгүй аж.

No description available.