Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Төв аймгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд, Хэнтийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.  


Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд зарим газраар нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүсч, цасан болон шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


2019 оны 10 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Сэрүүсч Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор өдөртөө 18-23 градус, бусад нутгаар өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүртэл  ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 15-20 градус, бусад нутгаар 7-12  градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 13-18 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 20-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө эрс сэрүүсч 8-10 градус дулаан байна.