БНСУ-ын “СЭЖУН” их сургуулийн Зочлох үйлчилгээний багш, профессор, Сөүл хотын “MD” зочид буудлын гүйцэтгэх захирал Dr. Kang болон тус сургуулийн Зоогийн газрын үйлчилгээний багш доктор Lee Mi-young /Ph.D/ нар энэ сарын 06-09-ний өдрүүдэд аялал жуулчлалын зочлох үйлчилгээний салбарынхан дунд сургалт зохион байгууллаа. 

Тус сургалтыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Expert hospitality”, “University of sejong-tidal”, “Холидэй инн” зочид буудал хамтран зохион байгууллаа. 

Сургалтыг зохион байгуулсан Lee Mi-young нь Жангум киноны хоолыг хийсэн, 500 гаруй жил оршин тогтносон Солонгосын Жесон гүрний хоол, ундны соёлын өв тээгч, “The spoon”рестораны үүсгэн байгуулагч бөгөөд тус ресторанаар үйлчлүүлэхийн тулд 4 сарын өмнө захиалга өгдөг, БНСУ-даа нэр хүндтэй газрын нэг юм байна.

Солонгос улсын зочлох үйлчилгээний салбарт нэр хүндтэй багш нар өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцсаннь Монголын аялал жуулчлалын зочлох үйлчилгээний салбарынхны талархлыг хүлээсэн байна.