Л.Дэлгэрмаа
05 сарын 07, 2024
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Морин хуур" үндэсний анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Тус чуулганы хүрээнд Соёлын яамны дэмжлэгтэйгээр нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, Монголын морин хуур урлаачдын холбоо ТББ болон "Эгшиглэн магнай" ХХК, "Хан мюзик" ХХК, "Уянга цогт амгалан" ХХК, "Пегасус" ХХК, Монгол хуур төв, морин урлаач Б.Энхболд, С.Баярсүрэн нартай хамтран монголын шилдэг морин хуур урлаачдын "Урлахуйн гайхамшиг" үзэсгэлэнг дэлгэлээ.
Морин хуураа түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын тогтоолын дагуу бүтээгдэж, өнөөдөр Төрийн ордонд дэлгэгдсэн монголын шилдэг морин хуур урлаачдын "Урлахуйн гайхамшиг" үзэсгэлэнг үндэсний их баяр наадмын үеэр нийтийн хүртээл болгох юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.