Татварын нэгдсэн системд нийт 83,356 ААН холбогдон, иргэдэд сугалааны дугаар, QR код бүхий 398,274,282 ширхэг төлбөрийн баримтыг олгосон байна. Мөн ebarimt.mn цахим системийг 883,001 хэрэглэгч ашиглаж 211,826,112 ширхэг төлбөрийн баримтыг баталгаажуулжээ. 

Иргэд НӨАТ суутган төлөгч ААН-ээс худалдан авсан бараа ажил үйлчилгээ бүрт төлсөн НӨАТ-ынхөө 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаа бүртгүүлэн сар бүр сугалаанд оролцож азтан болж байна. 

2016 онд 497,465 иргэнд 35.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг урамшуулал хэлбэрээр олгосон ба 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 48,9 тэрбумтөгрөгийг 615,310 иргэнд олгохоор байна.

НӨАТ-ын урамшууллын системийн И баримт сугалааны тохиролд татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын системд 2016 оноос хойш, 2017 оны эхний 10 сарын байдлаар нийт 27 удаагийн сугалааны тохирол зохион байгуулагдсан ба 178,107 иргэнд 6,9 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосон. Үүнээс 2017 онд 91,954 иргэнд 3,4 тэрбум төгрөг олгосон байна.

Сугалаа тохирол
Сугалааны тохирол
Урамшуулал олгосон

Нэгж урамшуулал
Азтаны тоо
Урамшуулал

ТТТоо
Дүн

2016 оны 19 удаагийн болон2017 оны 1,2,3,4,5,6,7,8-р тохирлоор
20.0 
242,303
4,846,060.0
159,027
3,180,540.0

100.0 
24,295
2,429,500.0
17,181
1,718,100.0

500.0 
2’539
1,269,500.0
1,711
855,500.0

4,000.0 
235
940,000.0
174
696,000.0

20,000.0   
16
320,000.0
11

220,000.0

100,000.0 
4
400,000.0
3
300,000.0

Нийт дүн
269’392
10,205,060.0
178,107
6,970,140.0

Үүнээс
2016 он
169’471
6,395,980.0
86,154
3,560,880.0

2017 он
99’921
3,809,080.0
91,954
3,409,260,0










2017 оны сугалааны тохирлын мэдээлэл






Д/д
Нэгж азтаны урамшууллын дүн
Азтан болсон төлбөрийн баримтын тоо
Урамшууллын дүн
Нэгж урамшууллын дүнд эзлэх хувь
Олгогдсоназтаны төлбөрийн баримтын тоо
Олгогдсон урамшууллын дүн
Хувиар илэрхийлбэл

1
20,000.00₮ 
89,819
1,796,380,000
89.89%
82,448
1,648,960,000
91.8%

2
100,000.00₮ 
9067
906,700,000
9.074%
8,593
859,300,000
94.8%

3
500,000.00₮ 
940
470,000,000
0.941%
826
413,000,000
87.9%

4
4,000,000.00₮ 
89
356,000,000
0.089%
82
328,000,000
92.1%

5
20,000,000.00₮ 
4
80,000,000
0.004%
3
60,000,000
75%

6
100,000,000.00₮ 
2
200,000,000
0.002%
1
100,000,000
50%

НИЙТ
99,921
3,809,080,000
100%
91,954
3,509,260.0
92%












100 сая төгрөгийн азтанаар Баянзүрх дүүргийн иргэн Х.Батдулам тодорлоо

Азтан болсон Х.Батдуламын сэтгэгдлийг хүргэе.

“Вива сити хороололд байрлах “Макото” дэлгүүрээс 15 мянган төгрөгийн худалдан авалт хийж азтан болсон.И баримт.мн-д бүртгэлтэй утасны дугаарлуу баяр хүргэе та азтан боллоо гэсэн мессеж ирсэн байсан. Ороод хартал 100 сая төгрөгийн азтан болсон байсан эхэндээ өөртөө сайн итгээгүй олон дахин нягталж харсан шүү /инээв/ 

Охиноо хараад гэртээ байдаг миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Ebarimt сугалаанд итгэдэггүй байсан хожоод өөрийн биеэр мэдэрлээ. Шагналын мөнгөө юунд зарцуулахаа хараахан төлөвлөж амжаагүй байна” гэв.