Жил бүр зохион байгуулагдаж төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгийн зүрх судасны мэс засал, оношилгоо, эмчилгээний эмч нар оролцдог “Зүрх судасны үндэсний конференци ” хурал өнөөдөр болж байна. Сүүлийн 20 жилийн турш зүрх судасны эмгэг нь манай улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар өвчтөний хяналтыг сайжруулах, титэм, захын судасны оношлогоо, хэм алдагдлын эмчилгээ зэрэг сэдвээр хэлэлцэнэ.