Х.Оргил
08 сарын 27, 2020
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр томуугийн вакцины талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.
Сөүл хотын Гымчон дүүрэгт амьдардаг найман монгол хүн коронавирусийн халдвар авсан. Биеийн байдал дунд зэрэг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Найман хүний тав нь үйлдвэрт ажилладаг, гурав нь гэр бүл болон бусадтхй хамт байр хөлслөн амьдардаг хүмүүс байна.
Эдгээр иргэдтэй ойр байсан иргэд, маршрутыг суугаа орны холбогдох байгууллагаас тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд халдвартай нэг иргэн энэ сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлсэн байна. Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөлөө.
Манай улсын хувьд өчигдөр 109 хүн тусгаарлан ажиглалтад орж, 256 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор нийт 3,718 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 55 хүний гурав нь эрчимт эмчилгээний тасагт байгаа" гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.