Хайнань 59 орны иргэдийг визгүй хүлээн авна

Хятадын алслагдсан, буурай хөгжилтэй гэгдэж байсан Хайнань арал өнөөдөр Хятадын ашиг орлоготой мужийн нэг гэгддэг билээ. Хятад төдийгүй дэлхийн аялагдын зорин очдог Хайнанийг тус улсын Засгийн газар бүхэлд нь чөлөөт худалдааны бүс болгож хөгжүүлэхээр болсон байна. 

Өнгөрсөн онд гэхэд 26 орны иргэдэд визгүй үйлчилэхэд аялагчдын тоо 3,5 дахин нэмэгдэж 2016 оны рекордыг эвдсэн байдаг. Одоогоор тус мужид хамгийн их очдог нь Индонез, Солонгос, Малайз, Оросын жуулчид ажээ. 2020 онд гэхэд тус арал 100-аад орны иргэдийг визгүй хүлээн авахаар төлөвлөж байгаа юм.

Холбоотой сэдвүүд

аялал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.