УИХ-ын 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Т.Мөнхсайхан өнөөдөр өглөөний уулзалт зохион байгууллаа.

Энэ удаа “Тулга5” студийн захирал Б.Оргодол, АШУИС-ийн НЭМС-ийн багш О.Саранчулуун, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа нарын иргэдтэй уулзсан юм. 

Тэд анх хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлохоос эхлээд гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ, хөдөлмөрийн чадвараа алдалтыг тогтоолгох процессийн хүнд суртал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийг бий болгох шаардлагатай байгаа талаар ярьж байна.

О.Саранчулуун “Өдөр ирэх тусам хөгжлийн бэрхшээлтэй хүнийг харах өнцөг өөрчлөгдсөөр байгаа нь анзаарагддаг. Энэ бол маш сайн зүйл. Гэсэн хэдий ч анхаарах зүйл их бий. Хамгийн чухал нь зам дэд бүтцийн асуудал учраас хүртээмжийн стандарт гэдэг зүйлийг нэвтрүүлэх ёстой. Манай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  нийгмийн амьдралд эргэн орж, дасан зохицоход нь тусалдаг” гэж хэллээ.

Юм хоёр талтай. Нэг үеэ бодвол нийгэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлага өөрчлөгдсөөр байгаа ч цаашид урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа талаар С.Оргодол ярив.

Энэ талаар УИХ-ын 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч , Монгол Улсын Ерөнхийлөгч Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Т.Мөнхсайхан “Сэргээн засах хөгжлийн төвийг өргөжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бодлого боловсруулах шаардлагатай байгаа талаар онцлон хэллээ.

Мөн анх хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлохоос эхлээд гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ, хөдөлмөрийн чадвараа алдалтыг тогтоолгох процессийн хүнд суртал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийг бий болгох анхаарах ёстойг ч хэлсэн юм.

Сонирхуулахад Монгол Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байна.