СЕХ: Гадаад улс дахь иргэдийн сонгуулийн ирц 50.9 хувьтай байна

Л.Дэлгэрмаа
06 сарын 23, 2024

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд авч буй. 

Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр зургаадугаар сарын 23-ны өглөөний байдлаар гадаад улс дахь иргэдийн ирц 50.9 хувь байна гэлээ.

Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа 13,095 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн бөгөөд бүртгэл нь баталгаажсан сонгогч тухайн орны 07:00-22:00 цагийн хооронд тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгөх юм. 

Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх замаар сонгоно. Өөрөөр хэлбэл, гадаад улсад байгаа иргэд зөвхөн нам, эвслийг дугуйлах юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.