Өнөөдөр Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг  маргаашаас эхлэн нэг хугацаатайгаар зохион байгуулж буйг зарлалаа.

Хэвлэлийн бага хурлыг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Швейцарын хөгжлийн агенлагийн дарга Др.Стефани Бурри, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч, Тэргүүний үүрэг гүйцэтгэгч  Л.Оюунаа нар үг хэлж, уриалга гаргалаа.

Жендэрт суурилсан хүчирхийлэлийн хохирогчид нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүд ихэвчлэн байдаг нь судалгаагаар нотлогддог. Гэсэн ч эрэгтэйчүүд хохирогч байх нь ч нэлээдгүй бий. 

Иймд эрэгтэйчүүдэд чиглэсэн аяныг эмэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн анхаарахгүй үлдэх, эмэгтэйчүүдэд чиглэсэн аян зохион байгуулахаар эрэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн орхих зэргээр хязгаарлагдаж байсан туршлагад үндэслэн Жендэрийн Үндэсний Хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, гэр бүл, хүний эрхийн асуудал эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн асуудал юм гэдэг агуулгаар энэ удаад хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой байна.

Нээлтийн үеэр Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эерэг дүрүүдийг бий болгох жендэрт суурилсан хүчирхийлэл, жендэрийн ялгаварлан гадуурхалтыг зогсоох чиглэлд, ялангуяа гэр бүлийн хүчирхийллийг таслах чиглэлд сүүлийн 4-5 жил дараалан төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн талаар онцолж, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын санд10 жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажиллаж байгаадаа талархлаа илэрхийллээ.

"Энэ жилийн хувьд бидний ярьж заншсанаар "мартын 8"-ний өдрийг монгол цэргийн өдөртэй хослуулан “Харилцан хүндэтгэе” аяныг энэ 3 сарын турш өрнүүлэх гэж байна.

Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе гэсэн уриалга доор зохион байгуулах гэж байгаа энэ аянд нэгдэж, жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтаас ангижрах нийгмийн сэтгэлгээг бий болгоход хувь хүн, иргэн бүрийг уриалж байна. Үүнд та бүхний хамтын ажиллагаа, оролцоо маш чухал юм. " гэлээ. 

Түнүчлэн нээлтийн үеэр Швейцарын хөгжлийн агенлагийн дарга Др.Стефани Бурри хэлсэн үгэндээ: 

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал нь дэлхий дахинд, Швейцарт, Монголд улсад ч олон жилийн туршид хөгжлийн хамтын ажиллагааны хувьд чухал байсан хэрнээ, харамсалтай нь, Швейцар орны хувьд ч, өнөө хүртэл тулгамдсан асуудал хэвээрээ л байна. 

Энэ жилийн аян нь Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг Монгол Цэргийн өдөр буюу албан бусаар хэлж заншсанаар "Эрчүүдийн баяртай" хослуулж олон талт арга хэмжээ зохион байгуулж байгаараа өвөрмөц юм. Монгол Улсын иргэд та бүхэндээ баяр хүргэмээр байна, учир нь манай Швейцар улсад Эрчүүдэд зориулсан тусгай баяр, тэмдэглэлт өдөр одоог хүртэл байдаггүй. 

Жендэрийн тэгш бус байдал нь тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт болон ядуурлыг бууруулахад хамгийн том сад тотгор мөн гэдэгт би итгэлтэй байна. Иймээс, эрэгтэйчүүд эмэгтэйчүүд өөрсдийн нөөц бололцоо, эрдэм ухаанаа тэгш эрхтэйгээр гэрэл гэгээтэй ирээдүйд нэмэрлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө Швейцар улсаас дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг. Үүний төлөө бүгд хамтарч ажиллая! Эрэгтэй эмэгтэйчүүд мөрөөдлөө биелүүлэх тэгш эрх, боломжоор хангагдсан байх ёстой. 

Жендэрийн эрх тэгш байдал нь зөвхөн охид, эмэгтэйчүүд бус хөвгүүд, эрэгтэйчүүдэд ч хамааралтай. Мөн нийгэм дэх үүрэг оролцоо, эрх мэдлийн харьцаа, зан үйл хандлагыг тодорхойлох чиг хадлагын суурь нь хүүхэд насанд тавигдаж байдаг шүү дээ. 

Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих нь шударга, ногоон, хөгжингүй, хэний ч орхихгүй, тэгш оролцооог хангасан нийгмийг цогцлооход онцгой хувь нэмэртэй." хэмээн онцлон хэллээ. 

Аяны хүрээнд зохион байгуулагч талаас хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, ухуулга нөлөөллийн ажлууд: 

✔ “Хүндлэл дүүрэн гэр бүл” танин мэдэхүйн нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэнэ. (МҮОНТ-ээр 2022.03.08, 2022.03.18-ны өдрүүдэд хүлээн авч үзэх боломжтой)
“Эрэгтэйчүүдийн манлайлал, тулгамдаж буй тодорхой асуудал” телевизийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. (Ийгл телевизээр 2022.03.17-ны өдөр  хүлээн авч үзэх боломжтой.

✔ “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо-Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр төлөвлөлт” сэдвээр подкастыг хүргэнэ. Дэлхийн Монголчууд MGL радио (2022.03.05-ны 17:30 цагт)

“Эрэгтэйчүүдийн нийгэмд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замуудын тухай” подкастыг хүргэнэ. Ийгл Радио 91.1-Eagle.mn, Uyanga’s (2022.03.17-17:30)

“Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй тодорхой асуудлаар” үндэсний хэмжээний цахим хэлэлцүүлгийг өрнүүлнэ. 2022.03.04 өдөр 10:00-13:00 цагт хаягаар нэвтрэн орох боломжтой.