Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд өнөөдөр  хоёр удаагийн транзит нислэг үйлдэж, АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдээ авчирна.

Эхний онгоцоор 261 иргэн ирэх бөгөөд 17.00 цагт, хоёрдахь онгоцоор 167 иргэн ирэх бөгөөд 20:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд  газардах хуваарьтай байна. 

Транзит нислэгээр гадаад улсын хоёр дипломат ажилтан ирнэ. Тэднийг ч мөн тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.