Сүүлийн 24 цагт нийт 58 хүнээс коронавирус илэрсэн. Тэдний 2 нь "Нэг өрх-нэг шинжилгээ"-гээр илэрсэн. Улмаар "Нэг өрх-нэг шинжилгээ"-гээр нийт 6 хүн, тэдний ойрын хавьтал 5 хүн халдвар авсан нь батлагдаад буй талаар ХӨСҮТ, УОК-оос өнөөдөр мэдээллээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн өдрүүдэд Улаанбаатарт коронавирусийн 10 гаруй голомт идэвхтэй байсан. Өргөжүүлсэн тандалт, бусад хариу арга хэмжээний үр дүнд 6 болгож хумилаа. Өнөөдрийн байдлаар 6 голомт маш идэвхтэй байна.

Тодруулбал,

  1. 116 дугаар сургуулийн голомт
  2. Сонгинохайрхан дүүргийн "21" дүгээр худалдааны төв
  3. Бөөрний диалазын эмнэлэгтэй холбоотой голомт
  4. "Монгол шир" компани
  5. Амгалан амаржих газар
  6. СиЖиЭс эмнэлэгийн голомтод халдвар идэвхжил өндөртэй явж байна.

Нэг голомтод халдвар гарахад ажлын газрынхан, гэр бүл, найзууд гээд халдвар үргэлжилдэг. Ойрын хавьтлууд халдварт маш их өртөж байна.

Өнөөдрийн байдлаар манайд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 1640 хүн, хоёрдагч хавьтал 2346 хүн байна. Иймд ойрын хүмүүсээ хамгаалахын тулд халдвар хамгаалллын дэглэмээ баримтлах нь чухал. Хавьтал болсон байж магадгүй тохиолдолд өөрийгөө тусгаарлах зэргээр хариу арга хэмжээ авах шаардлагатай" хэмээлээ.