Улсын онцгой комиссын шуурхай штабынхан өнөөдөр Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд нөхцөл байдлын талаарх мэдээлэл өглөө.

Энэ үер ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Байнга зовлон яриад байх хэцүү байна. Гэвч Шадар сайдыг байгаа дээр зарим зүйлийг хэлье. Одоо баримттай ярина. Ерөнхий дунд нь хэлэхэд зохимжтой биш юм байна. Баянхангай амралтад тусгаарлагдаж буй 13 хүн тусгаарлагдах байрны төлбөрийг төлөхгүй, улс хариуцах ёстой гээд байж байна. Тэдний нэрсийг гаргасан, шаардлагаа тавина. Өгөх ёсой бол бүгд өгнө. Асуудалд ил тод, шударга хандъя. Эдгээр нь бүгд Сэлэнгэ, Дарханы хүмүүс. ОХУ-аас орж ирсэн хүмүүст хүндрэл бий. Баян-Өлгий аймагт 370 гаруй хүн тусгаарлагдаж байгаа ч хоёр нь л төлбөрөө төлсөн" хэмээлээ.