40 настай порно од Жессика Жэймс Калифорнийн гэртээ нас барсан байдалтай олджээ. TMZ-ийн мэдээлснээр найз нь мягмар гарагийн үдэш Сан Фернандогийн гэрт нь түүнийг шалгахаар очиход Жэймс (жинхэнэ нэр нь Жессика Майкл Реддинг)-ийн зүрх нь зогссон байжээ. 

Хэсэг хугацааны дараа албаныхан түүнийг нас барсан гэдгийг газар дээр нь мэдэгдсэн аж. Жэймсийн найз нь түүнээс хэд хоног сураг сонсоогүй гэж мэдээлжээ. Найз нь хэн гэдэг нь одоогоор тодорхойгүй ч Blast-ийн мэдээлснээр хуучин нөхөр нь гэж таамаглаж буй юм. 

Лос Анжелесийн Цагдаагийн газар түүний үхлийн шалтгааныг тодорхойлохоор шалгаж байгаа ч одоогоор нас баралтын шалтгаан тодорхойгүй байна. Нас барсан газраас жорын дагуу олгосон хэд хэдэн эм олджээ. Тэрээр 2002 оноос насанд хүрэгчдийн кино карьераа эхлүүлэн, 200 гаруй порно кинонд тоглосноос гадна хэд хэдэн телевизийн шоунд оролцсон юм. 

Порно од болохоосоо өмнө гурван жилийн турш дунд сургуульд багшилсан байна. Түүний үхэлд гашуудаж буйгаа илэрхийлэн, насанд хүрэгчдийн киноны од Ричеллэ Райн твиттерт эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk