21 хоногийн тусгаарлалтаас гараад гэрийн тусгаарлалтад байхдаа нас барсан иргэний талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр тайлбар өглөө.

Тэрээр "Тухайн иргэн 21 хоногийн хугацаанд тусгаарлагдан ажиглалтад байсан. Гурван удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Ажиглах байраас гараад гэрийн тусгаарлалтад 7-8 хоног байж байгаад нас барсан. Нас барсан шалтгаан нь коронавирусийн халдвар биш. Шалтгааныг одоо тодруулж байна" гэв.