Нийслэлээс баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхай, тогтмол түгээх, мөн нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, зорчих боломжийг нэмэгдүүлэхээр нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернэтээр тоноглохоор зорьж буй.  

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас автобусанд суурилуулсан самбар, дэлгэц болон дотор, гадна орон зайг зар сурталчилгааны зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг  өнгөрсөн сарын 8-аас 26-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтад “Лариско медиа групп” ХХК шалгарчээ.  Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу уг компанитай “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК  “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г байгууллаа.

Түрээсийн гэрээг байгуулснаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудыг тусгай төхөөрөмжөөр тоноглох бөгөөд ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд өндөр хурдны интернэтэд үнэгүй холбогдох боломжтой боллоо.

Мөн 06:00-22:00 цагийн хооронд 14 цагийн турш мэдээ, мэдээлэл, соён гэгээрүүлэх, соёлыг түгээх агуулга бүхий контентыг цаг алдалгүй бэлтгэн, зорчигчдын хэрэгцээнд нийцсэн тэнцвэртэй, бодит мэдээ мэдээллийг хүргэх аж.