Татварын ерөнхий газраас НӨАТ-ын дөрөвдүгээр сарын урамшууллаас 100 сая төгрөг хожсон хоёр азтанд өнөөдөр батламжийг нь гардуулан өглөө.
Супер сугалааны тохиролд 100 сая төгрөгт хоёр баримт тохирч, журмын дагуу азтанууд энэхүү мөнгийг тэнцүү хувааж авах эрхтэй болсон байна.
Супер шагналын эзнээр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн С.Энхжаргал, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн Э.Туул нар тодорсон бөгөөд Э.Туул зээ хүүдээ 1500 төгрөгөөр тараг, иргэн С.Энхжаргал 3300 төгрөгөөр сэндвич худалдаж авсан байна.
Мөн дөрөвдүгээр сарын тохирлоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Г.Чинзориг 10 сая төгрөг хожжээ. Тэрбээр тахианы мөч, гуя, кимчи зэрэг хүнсний бүтээгдэхүүн авч ийнхүү аз таарчээ.
Он гарсаар нийт 108,483,246 баримт хэвлэгдэж, үүнээс 71,965,001 нь баталгаажсан талаар ТЕГ-аас мэдээллээ.
И-БАРИМТЫН СУГАЛААНЫ ТОХИРЛЫН ДҮН
Д/д | Сугалааны азтаны төрөл |
| Нийт азтан | |||
1/21/2018 | 2/18/2018 | 3/25/2018 | 4/15/2018 | |||
1 | 6-р зэргийн урамшуулал | 14,909 | 13,386 | 14,394 | 16,920 | 59,609 |
2 | 5-р зэргийн урамшуулал | 1,510 | 1,281 | 1,510 | 1,663 | 5,964 |
3 | 4-р зэргийн урамшуулал | 131 | 133 | 144 | 170 | 578 |
4 | 3-р зэргийн урамшуулал | 21 | 9 | 14 | 15 | 59 |
5 | 2-р зэргийн урамшуулал | 1 |
| 1 | 1 | 3 |
6 | 1-р зэргийн урамшуулал | 1 |
|
|
| 1 |
7 | Супер сугалааны урамшуулал |
|
|
| 2 | 2 |
НИЙТ | 16,573 | 14,809 | 16,063 | 18,771 | 66,216 | |
НИЙТ ДҮН | 718,680,000₮ | 1,103,500,000₮ | 1,245,700,000₮ | 1,533,600,000₮ | 4,601,480,000 |