Сувилагч мэргэжлийн ажлын онцлог, ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулах, хүүхэд залууст сувилагч мэргэжлийг сонирхох нөлөөлөл үзүүлэх зорилготой "СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ ҮНЭ ЦЭНЭ” өдөрлөг боллоо.  

Сувилагч мэргэжлийн онцлогийг ойлгон таниулах зорилготой энэхүү үйл ажиллагааг Улсын Гуравдугаар төв эмнэлгийн зүгээс ЭМЯ-тай хамтран зохион байгууллаа.


Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ  УГТЭ-ийн захирал Ц. Төмөр-Очир нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад сувилагч мэргэжилтний үүрэг оролцоо ихээхэн чухал ач холбогдолтой.  Өнгөрсөн жилүүдэд дэлхий даяар дэгдсэн цар тахлын хүнд үеийг даван туулахад сувилагч мэргэжилтэн ямар чухал, хэрэгцээтэй ажил мэргэжил болохыг харуулсан. 

Иймд Монгол Улсын хэмжээнд хүүхэд залууст сувилагч мэргэжлийн онцлогийг ойлгуулах, сувилагч мэргэжлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон хэллээ. 

Өдөрлөгт нийслэлийн  ЕБС-иудын 170 гаруй багш, сурагч оролцож асран сувилах талаар анхны мэдэгдэхүүнтэй болж, зөв зан үйлд сургаж төлөвшүүлэх мэдээллийг авсан юм.

Тодруулбал, УГТЭ-ийн эмч,  резидент эмч, сувилагч нар сурагчдад артерийн даралт үзэх, халуун үзэх, амьсгал тоолох, судасны лугшилт тоолох, уушиг зүрх чагнах, амилуулах суурь тусламжийг яаж үзүүлэх, хараа сонсголоо хэрхэн хамгаалах чиглэлээр 4 өртөөгөөр сургалтыг сургалт оржээ.

Мөн тус эмнэлгийн СДОЭТ-ийн сувилагч Б.Наранцэцэг, УСТ-ийн Г.Өөдөс нар сувилагч мэргэжлийг сонгосон өөрийн түүхээ хуваалцаж, ажил мэргэжлийнхээ онцлог, бэрхшээл, давуу талыг хүүхдүүдтэй  хуваалцаж халуун дулаан яриа өрнүүллээ.


Өдөрлөгт хамрагдсан сурагчдаас сонгогдож сувилагчийн хувцас өмсөж яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагаатай танилцсан сурагчид  сэтгэл ханамж цаашид сувилагч мэргэжлийг сонгох сонирхолтой болсон тухайгаа сэтгэгдлээ хуваалцсан юм.