Х.Оргил
05 сарын 11, 2020
Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.05.11/ зохион байгуулж тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр нар мэдээлэл өглөө.
2020 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ны хооронд “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 917 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан ба мэдээллийн төвийн байранд 380 иргэн биеэр ирж үйлчлүүлсэн. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 31’411 иргэн биечлэн ирж үйлчилгээ авч, 1800-1072 лавлах утсаар 73’902 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна.
Ковид-19 халдварт өвчний цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг олноор цуглуулахгүйн тулд мэдээллийн төвийн фэйсбүүк хуудсаар иргэдэд 1072 хувьцаа, ногдол ашигтай холбоотой мэдээллийг тогтмол өгөн ажиллаж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлан бүртгэлийг тулгах, цахимжуулах ажлыг зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд компанийн ажилтнуудыг Нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хуваарилан ажиллуулж, 2010-2011, 2011-2012 онуудад оюутны сургалтын төлбөр, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртэж хувьцаанаасаа хасаж тооцуулсан иргэдийн гаргасан өргөдөл, хүсэлт зэрэг анхан шатны баримтыг цахимжуулж дуусаад байна. Үргэлжлүүлэн 21 аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудтай холбогдож аймаг, сумдаас анхан шатны материалыг цахим хэлбэрээр татаж авах, түүнийгээ стандартад нийцүүлэн шивж, хадгалах ажлыг гүйцэтгэж байна.
Одоогийн байдлаар Багануур, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн анхан шатны баримтыг “ETT” нэгдсэн бүртгэлийн систем /аппликейшн/-д байршуулсан. Мөн уг системд 21 брокерын компани холбогдон цахим хэлбэрээр хувьцааны данс нээж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэн байгаа бөгөөд үүнээс 1.718.296 иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна.
Түүнчлэн эдгээр хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн 425.000 нь банкны дансаа мэдүүлж баталгаажуулсан байна.
✔Банкны дансаа холбуулж баталгаажуулсан иргэдийн ногдол ашиг тухайн дансанд нь шилжинэ.
✔Харин бүртгүүлээгүй иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголт авдаг бол тухайн дансаараа авах боломжтой.
✔Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ.
✔Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт апп хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэх ажилд хүндрэл гарч байгаа. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл бичих (16)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.10] ・ 2020.05.13 Хариулах
dnsaa neelgesn bhad shalgahaar neelgeegvi bn ghiin ymr uchirtain bee
Зочин [66.181.161.21] ・ 2020.05.13 Хариулах
heze nogdool ogoh gd bgn be 5sariin 1nd gd bsn hudla odo bvr 13ni blod bn shde
Зочин [202.126.89.161] ・ 2020.05.13 Хариулах
Yg hze ogoh ym be
Зочин [192.82.67.56] ・ 2020.05.13 Хариулах
hze ogoh gd bgnbe 10-1ees gesen buten 12honog ongorchloo songuulin showu ymu esvl ogno gsen bol ogldooo !!!!!!!
Зочин [64.119.27.175] ・ 2020.05.13 Хариулах
Zaawal brokeriin kompanid dans neelgeh yum uu.towlorson hadgalamjiin towd neelgej bolohgvi yum uu.brokeriin kompanid itgehgvi bainaa.bi tend danstai.tegehdee ooroo l zalgahgvi bol tag bolchihdog.hetsvvshdee
Зочин [202.126.89.210] ・ 2020.05.13 Хариулах
Хуцаж суухаар компиандаа техник хэрэгсэл аваач. 2014 оноос хойшхи хүүхдүүдэд бас өгөөч.
Зочин [192.82.75.207] ・ 2020.05.12 Хариулах
heze oroh um bee ? hyleegeed baina awah ged dansa neelgyylsen hyhded chiher ogoh gej bga um shg l baihiin
Зочин [66.181.161.127] ・ 2020.05.12 Хариулах
DANS NEEGDSEN VGVIGEE YAJ SHALGAH WE
Зочин [66.181.161.47] ・ 2020.05.12 Хариулах
Хэзээ орох вэ
Зочин [202.55.188.35] ・ 2020.05.11 Хариулах
Ugch ehleegui baij dans neelgeh munguu awah feed ulairaad bdaiga ymuu haashein
Зочин [66.181.161.74] ・ 2020.05.11 Хариулах
Heze ogh gd bga yarial bhi
Зочин [66.181.190.228] ・ 2020.05.11 Хариулах
За болио их юм өгөх гэж бгаа аятай өгөхөө болив гээд л хэлсэн дээр янз бүрийн шалтаг тоочиж бхаар
Зочин [202.126.89.47] ・ 2020.05.11 Хариулах
Өгөөч тэгээд
Зочин [103.80.210.183] ・ 2020.05.11 Хариулах
күйээээээ күй.
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Нийгэм
Е-баримтын систем иргэд хөнгөлөлттэй эмээ авч чадаж байгаа эсэхийг хянана
Х.Оргил ・ 10 сарын 30, 2020
Нийгэм
Б.Тэлмүүн: И баримтаа олон бүртгүүлэх тусам НӨАТ-ын сугалааны азтан болох магадлал өснө
Л.Дэлгэрмаа ・ 08 сарын 26, 2022
Нийгэм
НӨАТ: Нэг сая төгрөгийн 237 азтан тодорлоо
Б.Баясгалан ・ 12 сарын 21, 2020
Нийгэм
50 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт явагдана
Б.Баясгалан ・ 12 сарын 15, 2020
Нийгэм
"Хүнсний бүх төрлийн будаа, малын тэжээл, ургамлын тосыг иргэд НӨАТ-гүй үнээр худалдан авна"
Б.Баясгалан ・ 12 сарын 04, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.