НӨАТ-ын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүр олгохоор болсон билээ. Эхний улирлын буцаан олголтыг ирэх дөрөвдүгээр сард олгох аж.
НӨАТ-ын буцаан олголтын хуваар:
Нэгдүгээр улирал-4 дүгээр сар
Хоёрдугаар улирал-7 дугаар сард,
Гуравдугаар улирал-10 дугаар сард,
Дөрөвдүгээр улирал дараа оны 1 дүгээр сард багтаан иргэдэд олгоно.
Иргэн та худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ татварын буцаалтыг бүрэн авч хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд төлбөрийн баримтаа заавал авч хэвшээрэй.