Л.Дэлгэрмаа
12 сарын 07, 2021
Электроник төхөөрөмжийн хэтийдсэн хэрэглээнээс үүдэн бага насны хүүхдүүдийн дунд донтох явдал ихээхэн учирч байгаа бөгөөд энэ нь тэдний зан байдал болон амьдралын хэвшилд нөлөөлж байна. Улмаар нийгмийн болон гэр бүлийн харилцаа дордож, эмнэлгийн тусламж хэрэгтэй болж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Б.Баярмаагийн хэлснээр 2000-аад оны үед тус төвд жилдээ 3-4 хүүхэд ханддан байсан бол, энэ тоо сүүлийн үед 90-100 болтлоо нэмэгджээ. Мөн тэрбээр хэлэхдээ интернет болон технологид донтох явдлыг онлайн сургалттай холбоотой электроник төхөөрөмж хэрэглэх зайлшгүй хэрэглээнээс үүдэж байна гэлээ.
Бичлэг үзэх:
Энэ асуудлын талаар иргэдээс тодрууллаа.
Иргэн С.Чулуунчимэг хоёр болон таван настай хүүхэдтэй. Дүү нь цэцэрлэгт явах боломжгүй учраас хоёулаа гэртээ байдаг гэнэ. Тэрбээр "Нөхөр бид хоёр ажилтай үедээ ээж, ааваараа харуулдаг. Тэнд байхдаа болон гэртээ байх хугацаандаа тогтмол утасны хэрэглээтэй. Утсаа үзэхгүй болохоор нэхээд уурладаг, ааш зан нь тогтворгүй. Тэгээд байнга утас үзэж байгаа учраас хараа нь муудаж байна. Утас, зурагт үзэж байхдаа муухай харж, хөмсгөө зангидаж үздэг болсон." гэлээ.
Харин иргэн Ж.Мөнхцэцэг ярихдаа "Хүүхэд утаснаас өөрөө хайлт хийж юм үзэхээр ихэвчлэн гадаад хэл дээр үзэж байна. Дөрвөн настай хүүхэд гэхэд англи үсгүүдээ мэдэж байх жишээний. Ойр зуурын амьтдын нэр мэдэж байна. Энэ нь хэл сурах давуу талтай боловч нөгөө талдаа эх хэлээрээ сайн ярьж чадахгүй болох ч юм уу хэл ярианы доголдол маш их үүсэж байна. Залуу хүмүүс ялангуяа ажил ажил гэж явсаар байж хүүхдүүдээ дэлгэцийн хамааралтай болгож байгаа болов уу гэж бодож байна. Манай гэр бүл ч хүүхдэдээ тогтмол цаг зав гаргаж чадахгүйгээс болоод дэлгэцийн хамааралд өртүүлжээ." гэсэн юм.
Утсанд донтох эмгэгийн нөхцөл байдлын талаар СЭМҮТ-ийн дэд захирал Б.Баярмаагаас тодрууллаа.
Тэрбээр "СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд 2000 оны эхээр 3,4-хөн байсан бол өнөөдөр 2021 онд 90-100 хүүхэд хэвтдэг болсон байна. 90-98 хувь нь эрэгтэй хүүхдүүд. 13-15 насны хүүхдүүд зонхилж хэвтэж байна. Боловсролын салбар цахим шилжилтэд шилжсэнтэй холбоотойгоор гар утас, компьютертэй ажиллаж чаддаггүй байсан хүүхдүүд их сайн суралцаж байна. Уг нь зөвхөн хичээлээ цахимаар хийх зорилготой байсан боловч гар утас ашиглах чадвар нь улам нэмэгдэж, цахимаар аялах, тик ток ашиглаж, тоглож, түүндээ илүү их татагдаж байна.
Эх сурвалж: А24 News Agency
гарутас сэмүт сэтгэцийн эрүүл мэнд хүүхдийн эрүүл мэнд хүүхэд эрүүл мэнд
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.88] ・ 2023.08.24 Хариулах
Ёстой гоё
Зочин [103.57.95.130] ・ 2023.05.15 Хариулах
СЭМҮТ-ийн их эмч нар ажлаа хийхдээ улстөржөөд л. СЭМҮТ-ийн асрагч нар өвчтнүүдээр цэвэрлэгээ хийлгээд, өөрсдөө эмнэлгийн хоолыг идээд, таргалаад л. СЭМҮТ-ийн сувилагч нар өвчтнүүдийг эм ба тарианы туршилтуудад хамруулаад л.
Санал болгох
1 Г.Ганзориг: Иог хийснээрээ стрессээ тайлж, сэтгэл зүйгээ тайван байлгаж чаддаг
2 Гадаадад тэтгэлэгтэй суралцана гэдэг эцэг эх, хүүхдийн хамтын зорилго, төлөвлөгөө байх ёстой
3 Ж.Баатарболд: Баасан гараг, баяруудыг алгасаж эхэлсэн минь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байсан
4 Хүүхэд бүрийн ирээдүйд гэрэл нэмэх “Зүрхний төсөл”
5 Ө.Өнөмөнх: Согтууруулах ундаа хэрэглэж стрессээ тайлах нь архины хамааралтай болж байгаагийн шинж