Peak.mn
01 сарын 22, 2026
Монголын жижиг дунд бизнесүүд өдөр тутмын үйл ажиллагаагаа хялбаршуулах цоо шинэ апп-тай боллоо. Beez нь вебэд суурилсан, Монголын жижиг дунд бизнесүүдэд өдөр тутмын борлуулалт, орлого зардал, бараа материалаа бүртгэж, тооцооллоо, үлдэгдлийг хянаж, тайлан гаргах боломжтой апп юм.

Түүнлчэн, борлуулалт, орлого, зардал, бараа материалын сар, улирал, жилийн тайлан гаргах боломжтой. Нээлт хийгээд 14 хоногийн хугацаанд 100 гаруй хэрэглэгчтэй болоод амжижээ.
Тус апп нь жижиг дунд бизнесүүдэд тулгардаг бараа материалын тооллогоо гараар хийх, борлуулалтаа гараар бүртгэх зэрэг олон асуудлыг автоматчлах, хялбаршуулах зорилготой юм.
Холбоо барих: http://www.beez.mn/
Борлуулалт, бараа бүртгэлээ хийх хэзээ ч ийм амархан байгаагүй
/Үүсгэн байгуулагч, Б.Хулан/
"Монголд өнөөдрийн байдлаар 90,000 гаруй жижиг дунд бизнес салбар бүрд үйл ажиллагаа явуулдаг. Бизнес бүрд хоёр үндсэн функц бий. Үүнд бараа материалаа бүртгэж тооцоолох, борлуулалтаа бүртгэж тооцоолох. Үүнгүйгээр бизнесээ хянах, удирдах, сайжруулах боломжгүй байдаг. Гэтэл өнөөдөр ПОС, агуулах, бараа материалын системүүд ихэвчлэн зөвхөн дэлгүүрийн эсвэл том бизнесийн хэрэгцээнд нийцсэн, нэмэлтээр тоног төхөөрөмж худалдан авах, програмын төлбөр төлөх гээд өндөр зардалтай байдаг. Мөн гадаадын апп-ууд байдаг хэдий ч хэрэглэгдэхгүй функц ихтэй, төлбөр өндөр, англи хэл дээр учраас ашиглахад амаргүй байдаг.

Манай Beez апп нь бизнес эрхлэгч, хувь хүн бүртгэлээ онлайнаар үүсгээд л шууд ашиглах боломжтой. Бүгд Монгол хэл дээр гэдгээрээ давуу талтай. Шаардлагагүй үед бүртгэлээ хаах боломжтой юм. Бидний тооцоолж буйгаар ЖДҮ нь Монголын ДНБ-ын 5.5%-ийг эзэлдэг.
Гэтэл өнөөдрийн байдлаар бүртгэл тооцооллын хувьд дөнгөж 15% нь л дижитал хэлбэрт шилжсэнээс гадна яг үр дүнтэй хэрэглэж болохуйц дижитал tools маш бага байдаг.
Бидний зорилго бол бизнесүүдэд амар, хялбар байдлаар бодит бүртгэл тайлан гаргаж, өгөгдөл мэдээлэл дээр суурилан шийдвэр гаргахад туслах юм.
"Та дэлгүүр, кофе шоп, ресторан, үйлдвэрлэл, сургалт үйлчилгээ гэх зэрэг ямар ч бизнес эрхэлдэг байсан манай апп таны хэрэгцээнд яг тохирно.
Яг одоо Excel-д баяртай гэж хэлээд бизнесээ илүү ухаалаг болгоорой!
Beez апп нь 3 хоногийн туршилтын хугацаатай. Та өөрөө туршиж үзээд өөрийн хэрэгцээнд нийцэж байна гэж үзсэн тохиолдолд сарын хураамжаа төлөөд үргэлжлүүлэн ашиглах боломжтой."


Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.41.96] ・ 10 өдрийн өмнө Хариулах
«Торсион орон нь мэдээллийн шинжтэй. Тэр нь эрчмийг дамжуулдаггүй, харин мэдээллийг дамжуулдаг. Эерэг мэдээлэл (үгс, санаа бодол, үйлдэл гэх мэт) нь торсион орныг нэг чиглэлд харин сөрөг нь эсрэг чиглэлд оруулдаг. Торсион орны эргүүлгийн давтамж нь мэдээллээс хамааран өөрчлөгддөг. Торсион орон нь нийлмэл олон үе давхаргатай бөгөөд ертөнцийн мэдээллийн орны суурь үндэс нь юм.» [Тихоплав В.Ю Тихоплав Т.С, Физика веры, Санкт-Петербург, Весь 2003, хуудас 127]
Зочин [202.9.41.96] ・ 10 өдрийн өмнө Хариулах
gogo.mn/r/35241
Зочин [202.9.41.96] ・ 10 өдрийн өмнө Хариулах
##### Encrypted: decrypt with http://www.fourmilab.ch/javascrypt/ ?HX?68c9dba1967f59723e3331e64a5868eb4a5229ce16851d896000d06cd733 bb87cd5358b1d1ea468af582cbe2a080e103ff7d16085de62dcb5dab76bc56b0 2865fef469dbfc837ed88f72fa510989395d?H ##### End encrypted message
Санал болгох
1 Монголын бизнесүүдийг олон улсын зах зээлд бэлтгэх системчлэлийн "мастер класс" зохион байгуулна
2 Монгол, Малайзын хөрөнгө оруулалтын эхлэл Куала Лумпурт тавигдлаа
3 Монгол залуугийн бүтээсэн дэлхийн брэнд SaiNgon кофе
4 “Дулаахан өвөл”
5 О.Цэцэгбал: Бага ангийн сурагчдад эрүүл мэнд, ёс суртахууны дадал олгох хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулна