МАН-ын залуу гишүүд, дэмжигчид, үүрийн дарга нар дөнгөж сая намынхаа төв байр болох Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ.

Тэдгээр залуу гишүүд дэмжигчид "Намаа цэвэрлэцгээе", "Ардын намын ардын засаг мандтугай", "60 тэмбумтнуудаас намаа цэвэрлэх цаг болсон", "Намын дүрмээ зөрчсөн гишүүдэд хариуцлага тооц" зэрэг бүхий үгтэй лоозон барин жагсжээ.

Мэдээллийн үеэр тэд "МАН-ын дотоод асуудал улс төрийн асуудал болж өргөжлөө. МАН-ын нэр бүхий удирдлагууд хэвлэлээр бие биеэ  гүтгэж, намын нэр хүндийг унагаж байна. Тиймээс бид дараах зүйлийг шаардаж байна.

1. МАН асуудлаа дотороо шийдвэрлэх хэрэгтэй. 

2. МАН-аас сонгогдсон Төрийн түшээд өөрсдийн гэхээс илүү улс орныхоо, намынхаа эрх ашгийн төлөө ажиллах шаардлагатай. Тэд зөвхөн өөрийн эрх ашиг, албан тушаалын төлөө амь тавин тэмцэж буйгаа болих хэрэгтэй. Намын жирийн гишүүд, дэмжигчид МАНАН-г байнгүй болохын төлөө дуугарч байна. Сүүлийн үед зарчим ярьсан зальжин улстөрчид олон болж байна. МАН-ын нэр хүнд УИХ-д сууж буй энэ 64 хүнээр хэмжигдэх учиргүй.

3. 60 тэрбумын гэх хэрэг байна. Өмнө хэн сайн ажилласан гишүүн улс төрд орж ажилладаг байсан. Гэвч сүүлийн үед улс төрийн эрх мэдэлтэй болсон хүмүүс ах, дүү, хамаатан садан зэрэг чадваргүй хүмүүсээрээ төрийн албыг хашуулж байна. МАН-д төрийн ажлыг хийчих чадвартай, боловсон хүчин хангалттай олон байна.

4. 100 жилийн түүхтэй МАН талцал, хуваагдлаас болж мөхөхөд хүрээд байна гэж иргэд ярьж байна. МАН Д.Сүхбаатар гэдэг хүнээр эхлээд У,Хүрэлсүх гэдэг хүнээр төгсөх учиргүй. Энэ бол МАН-ын цэвэрших үйл явц юм" хэмээн мэдэгдлээ.

Мөн тэд "Бид эв нэгдэл гэдэг нэрийн дор намд бугалсан асуудалд дуугүй өнгөрч болохгүй. Бид зөвхөн М.Энхболд гэдэг хүнтэй тэмцээд байгаа юм биш. Олон удаагийн акц, 28 жилийн хугацаанд маш том болж бугшсан идээ бээрийг хагалахаар жирийн гишүүд бид дуу хоолойгоо нэгтгэж байна. Бид намын жирийн гишүүний хувьд маргааш болох намын бага хурал дээр ч үзэл бодлоо хэлнэ. Намынхаа асуудлыг нам дотороо хэлэлцээд шийдвэрлэх хэрэгтэй байна. Бид 2 талцаад буй МАН-ын аль талд ороогүй, жирийн гишүүд" хэмээлээ.

МАН-ын залуу гишүүд, дэмжигчид, үүрийн дарга нарын хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.