Канадын иргэн Манн-Льюис 1987 онд хулгайлагдсан хүүтэйгээ 31 жилийн дараа уулзсан тухай “Global News” цахим хуудас мэдээлсэн байна.

Хүүгийн эцэг Алан Манн хүүг 2 настай байхад нь хулгайлсан бөгөөд тэрбээр хуурамч бичиг баримт үйлдэж АНУ руу шилжин ирсэн байна. Тэрбээр хүүд ээжийг нь нас барсан гэж хэлсэн байжээ.

Алан Манныг АНУ-д Холбооны хууль тогтоомжийг олон удаа зөрчсөн хэрэгт буруутгах үед энэ хэргийг илрүүлэх боломж олдсон байна. Хүний нүүр царайг таних системээр олон жилийн өмнө Канадад алга болсон хүүгийн эцэг нь байна гэдгийг илрүүлж чаджээ.

Линетт Манн-Люис хүүтэйгээ уулзсан бөгөөд хүүтэйгээ уулзахын өмнөх хэдхэн цаг түүний хувьд хүндхэн байсныг дурдсан байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

РИА Новости