Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн “Хэрэйн гол” гэдэг газар өчигдөр салхины хурд 18 м/с хүрчээ.
Хүчтэй салхи шуурганы улмаас Хилийн 0287 дугаар ангийн 5 дугаар заставын хүнсний агуулах, зочид буудал, соёлын төвийн байрны хар цаасан дээвэр хууларсан байна.
Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд салхины хурд 21 м/с хүрсний улмаас иргэн О-ын 5 ханатай гэр нуржээ.
Эх сурвалж: ОБЕГ