БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог тогтоожээ.

Ингэхдээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудын босго оноо 400 байсныг 480 болгож нэмэгдүүлсэн байна. Харин коллеж орон нутгийн их, дээд сургуульд элсэх босго оноог хэвээр үлдээж 400 оноогоор тогтоожээ.

Их дээд сургуульд элсэх босго оноог нэмэгдүүлснээр дээд боловсролын чанарыг сайжруулах, их дээд сургуулиудын тоог цөөлж, чанаржуулах, магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд гаргах, Токиогийн конвенцид нэгдэх гэх боловсролын салбарт олон шинэчлэл хийгдэж байна.