Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 397 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй.
Үүнд тандалтын зорилгоор хийсэн 5 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 49, ажиглах байруудад тусгаарлагдсан 282, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 7, Замын-Үүдэд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээ хамрагдсан. Ажиглах байрт тусгаарлагдсан хүмүүст дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарт чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ орсон.
Дархан-Уул аймгийн лабораторт Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 36 жолоочийн шинжилгээг хийсэн, бүгдээс нь коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт, эмчилгээнд байна" хэмээлээ.