Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэдийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дархан-Уул аймгийн нэг лабораторт нийт 266 хүний шинжилгээг хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7, ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 5 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 12 жолоочийн шинжилгээ хамрагдсан.

Одоо ОХУ-аас оюутнуудаа хүлээж авах ажлыг зохион байгуулж байна. Коронавирусийн голомт улсаас ирэх учир онцгой анхаарч ажиллана" гэв.

ОХУ-ын Улаан-Үд хотоос 05 дугаар сарын 14-нд 202 иргэнийг, 15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг татан авах юм. 

Мөн өнөөдөр Туркийн Истанбул хотоос 170 орчим монгол иргэнээ татан авах тусгай үүргийн онгоц ниссэн. Харин 05 дугаар сарын 18-нд Энэтхэг улс руу тусгай үүргийг онгоц нислэг үйлдэнэ.