Universal-ийн DreamWorks Animation нь Хятадын "Pearl Studios" продакшнтай хамтран "Abominable" хэмээх хүүхэлдэйн киноны уран бүтээл дээр хамтран ажиллажээ.

Энэхүү кинонд ид шидтэй Гэтигийн өхөөрдөм түүхийг харуулдаг ба хэсэг бүлэг хүүхдүүдийн тусламжтайгаар гэртээ буцаж ирдэг тухай харуулдаг. Одоогийн байдлаар бокс оффисуудыг борлуулалтаараа тэргүүлж буй бөгөөд АНУ-ын дотоодын зах зээл дээр 20.85 сая долларын борлуулалттай ажилласан байна. Харин олон улсын хэмжээнд 10.2 сая долларын ашиг олжээ.

Universal нь 2019 онд 7 дахь амжилтаа гаргаж Дисней продакшны бокс оффист тэргүүлсэн амжилтыг эвдсэн юм. 

Одоогийн байдлаар бокс оффисуудаар хүүхдэд чиглэсэн кино гараагүй энэ үед "Abominable" нь үзэгчдэд хүрэхэд саадгүй байв. Гэр бүлийн сэдэвтэй энэхүү киноны үйл явдал Шанхайд өрнөдөг. Тиймээс азийн бяцхан үзэгчдэд ч мөн хүртээмжтэй байх нь гарцаагүй. Ирэх долоо хоногт театруудад очих өөр нэг шалтгаан нь тэс өөр сэдэвтэй харгис, хэрцгий Worner Bros-ийн “Joker” хэмээх кино нээлтээ хийх аж.